Эрхэм зорилго

Олон Улсын жишигт нийцсэн чөлөөт бүсийг байгуулж хөгжүүлснээр Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд бодит хувь нэмэр оруулахад оршино.

“Замын-Үүд”  чөлөөт бүсийн зорилтууд

  • БНХАУ болон Зүүн хойд Азийн орнуудын зах зээлд нэвтрэх, Монгол Улсын гол үндсэн гарц болох
  • Уламжлалт бус үйлдвэрлэлийн чиглэлээр Монгол Улсын өрсөлдөх чадварыг сайжруулах үйл ажиллагааг дэмжих
  • Улс орон дахь ажилгүйдлийн түвшинг бууруулах, хүн амын орлогыг нэмэгдүүлэх зорилгоор нарийн мэргэжлийн шинэ ажлын байруудыг бий болгох
  • Технологи шилжүүлэх үйл ажиллагааг эрчимжүүлэх үүднээс гадаадын шууд хөрөнгө оруулалтыг татаж, уламжлалт бус бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэх бололцоог дотоодын бизнес эрхлэгчдэд олгох
  • Эдийн засгийн чөлөөт бүсийг байгуулж, хөгжүүлэхэд шаардлагатай зам, тээврийн сүлжээ, инженерийн дэд бүтэц бий болгох
  • Монгол Улсад аялал жуулчлалыг хөгжүүлэх, энэ төрлийн шинэ брэндийг бий болгох