“Замын-Үүд” чөлөөт бүсийн аж ахуйн нэгж, байгууллагуудын анхааралд!!!

“Замын-Үүд” чөлөөт бүсийн цахилгаан хангамжийн 110/10кВт-ын дэд станц болон инженерийн шугам сүлжээ, барилга байгууламжийн өмчлөл ашиглалт нь Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2019 оны 367-р тогтоолоор “БЗӨБЦТС” ТӨХК-д шилжсэн.

БЗӨБЦТС ТӨХК-аас чөлөөт бүсийн 110/10кВт-ын дэд станцын ажиллагааны бэлтгэл ажлыг ханган ажиллаж байгаа бөгөөд чөлөөт бүсийн аж ахуйн нэгжүүдийн цахилгаан эрчим хүчний бодит хэрэгцээ, шаардлагатай хүчин чадлын мэдээллийг биднээс шаардаж байна. Үүний дагуу Захирагчийн Ажлын албанаас шаардлагатай мэдээллүүдийг нэгтгэн, БЗӨБЦТС ТӨХК-д хүргүүлж, нам талын тоноглол болон цахилгаан хангамжийн бусад асуудлыг хэлэлцэн шийдвэрлүүлэхээр төлөвлөж байна.

Иймд барилга байгууламжаа барьж эхэлсэн болон энэ онд барьж байгуулах аж ахуйн нэгж, байгууллагууд цахилгааны техникийн нөхцөл авах тухай хүсэлтийг дараах загварын дагуу бэлтгэн БЗӨБЦТС ТӨХК-д /хувийг ЗАА-нд/ албан бичгээр хүргүүлж, хувийг  Захирагчийн Ажлын албанд ирүүлнэ үү.

  1. Үйл ажиллагааны чиглэл,
  2. Барилга байгууламжуудын тоо, хэмжээ
  3. Цахилгааны техникийн нөхцөл /Барилга байгууламжуудын хүчин чадал, тоног төхөөрөмжүүдийн хүчин чадал, тоо хэмжээг мэргэжлийн инженерээр тооцуулж тодорхойлуулсан байх/

Холбоо барих:  Дэд бүтцийн хөгжил, газрын харилцааны хэлтсийн Эрчим хүч хариуцсан мэргэжилтэн С.Жамъянмядаг /утас: 51-264301 /

Хаяг: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Ж.Самбуугийн гудамж, Засгийн  газрын  XI  байр, 1106 тоот

     “ЗАМЫН-ҮҮД” ЧӨЛӨӨТ БҮСИЙН ЗАХИРАГЧИЙН АЖЛЫН АЛБА