“Ногоон гарц” түр журмын хэрэгжилтийг эрчимжүүлэх чиглэл өгчээ

Монгол Улс, БНХАУ-ын хуурай замын хилийн боомтод Ногоон гарц  түр журмыг энэ сараас эхэлж хэрэгжүүлэхээр хэлэлцсэн. Тэгвэл Засгийн газрын /2020.08.05/  хуралдаанаар Монгол Улс, БНХАУ-ын хилийн боомтын “Ногоон гарц” түр журмын хэрэгжилтийг эрчимжүүлэх талаар ярилцаж, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон танилцуулга хийсэн байна. Мөн  БНХАУ-ын талын хяналт тогтоосон бүсэд жолоочийн хоноглох байр, тусгаарлах бэлтгэл ажил хангагдсан эсэхийг албан шугамаар тодруулах, олон улсын “С” зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж, иргэдийн нэрсийг БНХАУ-ын хилийн боомт байрладаг аймгийн дарга нарт хүргүүлэхийг үүрэг болгосон байна.

Дээрх  журмаар  хоёр улс руу зайлшгүй нэвтрэх шаардлагатай иргэд, худалдаа, ложистик, үйлдвэрлэл, техникийн үйлчилгээний салбар болон бүтээн байгуулалтын төслийн ажилд оролцох инженер, техникийн ажилтангуудыг   тодорхой хяналт, шалгалт, шинжилгээний үндсэн дээр хил нэвтрүүлэх  юм.

          “ЗАМЫН-ҮҮД” ЧӨЛӨӨТ БҮСИЙН ЗАХИРАГЧИЙН АЖЛЫН АЛБА