Монголбанкны удирдлагуудтай уулзалт хийлээ

“Замын-Үүд” чөлөөт бүсийн Захирагчийн Ажлын албаны төлөөллүүд 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Монголбанкны удирдлагуудтай уулзалт хийлээ. Тус уулзалтаар талууд  чөлөөт бүсийн  нутагт дэвсгэрт банк санхүүгийн байгууллага үйл ажиллагаа явуулах, гадаад дотоодын төлбөр тооцоо, валют арилжаа, мөнгөн гүйлгээ зэрэг санхүүгийн бүхий л төрлийн үйлчилгээг үзүүлэхэд баримтлах бодлого, хууль, дүрэм, журам, эрх зүйн зохицуулалтын талаар харилцан санал солилцсон юм.

Уулзалтын үеэр Монголбанкны Дэд Ерөнхийлөгч Г.Энхтайван “Монгол улсын нийгэм эдийн засагт чөлөөт бүсийн  үзүүлэх нөлөөлөл, ач холбогдлын талаар дурьдаад Монголбанкны зүгээс шаардлагатай  дэмжлэг туслалцааг  үзүүлэн хамтран ажиллахаа илэрхийлсэн” юм.

“ЗАМЫН-ҮҮД” ЧӨЛӨӨТ БҮСИЙН ЗАХИРАГЧИЙН АЖЛЫН АЛБА