“Замын-Үүд” чөлөөт бүс-хууль, эрх зүйн орчин” сэдэвт хэлэлцүүллэг боллоо

“Замын-Үүд” чөлөөт бүсийн Захирагчийн Ажлын албаас  2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр “Замын-Үүд” чөлөөт бүс-хууль эрхзүйн орчин” сэдэвт хэлэлцүүлгийг амжилттай зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт Замын-Үүд дэх Гаалийн газраас гаалийн улсын ахлах байцаагч Б.Болд, Хилийн цэргийн 0108 дугаар ангийн орлогч дарга хошууч н.Баяржаргал, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын мэргэжилтэн н.Ариунтуяа, Ашиглалтын өмнөх захиргааны дарга н.Мэндсайхан болон Цагааннуур чөлөөт бүс, Замын-Үүд сумын ЗДТГ, Замын-Үүд чөлөөт бүсийн хөрөнгө оруулагч аж ахуйн нэгжүүдийн нийт 30 гаруй төлөөлөл оролцлоо. Тус хэлэлцүүлгийн гол зорилго нь Замын-Үүд” чөлөөт бүсэд хөрөнгө оруулагч аж ахуй нэгжүүдэд төрийн үйлчилгээг хүртээмжтэй, түргэн шуурхай хүргэхэд үүсэж буй асуудлуудыг хэлэлцэн түүнийг шийдэх арга замуудыг тодорхойлоход оршиж байгаа юм. Хэлэлцүүллэгийн дараа “Замын-Үүд” чөлөөт бүсийн хөрөнгө оруулагч аж ахуй нэгжүүдийн төлөөлөл  БНХАУ-ын Эрээн хотын чөлөөт бүсийн бүтээн байгуулалт, иргэдийн худалдааны бүсийн үйл ажиллагаатай  танилцлаа.

“ЗАМЫН-ҮҮД” ЧӨЛӨӨТ БҮСИЙН ЗАХИРАГЧИЙН АЖЛЫН АЛБА