“Замын-Үүд” чөлөөт бүсийн Захирагчийн Ажлын албанаас мэдээлэл хийлээ

“Замын-Үүд” чөлөөт бүсийн Захирагчийн Ажлын албанаас 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдөр мэдээлэл хийлээ.

БНХАУ-ын хэрэгжүүлж буй “Нэг бүс, нэг зам” стратегийн үндсэн бодлого, хэрэгжүүлэх арга зам, БНХАУ-ын Хил дамнасан чөлөөт бүсийн бүтээн байгуулалт, Монгол-Хятадын “Замын-үүд-Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс” байгуулах тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийн талаар  Гадаад харилцаа, хамтын ажиллагаа, мэдээллийн технологийн хэлтсийн дарга Н.Зургаанжин   танилцуулга  мэдээлэл хийлээ.

Энэхүү арга хэмжээнд “Замын-Үүд”,  “Алтанбулаг”, “Цагааннуур” чөлөөт бүсийн нийт 50 гаруй албан хаагчид хамрагдсан бөгөөд мэдээллийн дараа гурван бүсийн удирдлагууд үйл ажиллагааныхаа талаар товч танилцуулж, санал солилцов.

 

“ЗАМЫН-ҮҮД” ЧӨЛӨӨТ БҮСИЙН ЗАХИРАГЧИЙН АЖЛЫН АЛБА