Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны зөвлөлийн 15 дахь удаагийн хуралд оролцлоо

БНХАУ-ын Худалдааны Яам, Тяньжин хотын Ардын Засгийн Газраас хамтран зохион байгуулж буй Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны зөвлөлийн 15 дахь удаагийн зөвлөлийн хурал  2019 оны 04 дүгээр  сарын 17-22 өдрүүдэд зохион байгуулагдлаа.

Тус хуралд Монгол, БХНАУ, Унгар, Австрали, Молдав, Малайз, Литва зэрэг орнуудын төлөөлөгчид оролцсон бөгөөд “Замын-Үүд” чөлөөт бүсиийн Захиаргчийн Ажлын албанаас Гадаад харилцаа, хамтын ажиллагаа мэдээллийн технологийн хэлтсийн дарга Н.Зургаанжин, Дэд бүтэц хөгжлийн хэлтсийн дарга Д.Ганбат нар Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны зөвлөлийн 15 дахь удаагийн хурал, бизнес уулзалтад оролцож, Хятад (Тяньжинь)-ын боомтын үйл ажиллагаатай танилцлаа. Хятад (Тяньжинь)-ын боомт  нь хойд Хятадын анхны чөлөөт худалдааны бүс юм. Тяньжинь боомт нь дэлхийн ачааны нэвтрүүлэх чадвараараа дөрөвдүгээрт ордог том боомт бөгөөд Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны  экспог зохион байгуулах байнгын эрх авсан, эдийн засгийн хувьд хүчтэй, хүчирхэг хөгжлийн ирээдүйтэй хот гэж тооцогддог.

Хурлын үеэр олон улсад нэвтэрч байгаа сүүлийн үеийн шинэ дэвшилтэт техник, технологи,  бараа бүтээгдэхүүний сурталчилгаа үзэсгэлэн зохион байгуулагдсан бөгөөд бизнес эрхлэгчид, бизнесийн шинэ түншлэгчтэй харилцаа холбоо тогтоох ач холбогдолтой арга хэмжээ болж өнгөрлөө.

“ЗАМЫН-ҮҮД” ЧӨЛӨӨТ БҮСИЙН ЗАХИРАГЧИЙН АЖЛЫН АЛБА