“Замын-Үүд” чөлөөт бүсийг байнгын үйл ажиллагаанд оруулахтай холбоотой төр хувийн хэвшлийн уулзалт, семинар боллоо

Дорноговь аймгийн Замын-Үүд суманд байрлах “Замын-Үүд” чөлөөт бүс дээр 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр төр хувийн хэвшлийн уулзалт, семинар зохион байгуулагдлаа.

Тус уулзалт, семинар нь “Замын-Үүд” чөлөөт бүсийг 2019 онд байнгын үйл ажиллагаанд оруулах бэлтгэл ажлын хүрээнд төр, хувийн хэвшлийн үйл ажиллагааг жигдрүүлэх, чөлөөт бүсийг хөгжүүлэх төрийн бодлого шийдвэрийг танилцуулах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зөвлөмж өгөх зорилготой юм.

Уулзалт семинарт Дорноговь аймгийн Засаг даргын тамгын газар,  Замын-Үүд дахь Гаалийн газар, Хилийн 0108-р анги, Дорноговь аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар, Дорноговь аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Дорноговь аймгийн Онцгой байдлын газар, Дорноговь аймаг дахь Гадаадын иргэн, харьяатын газар, “Замын-Үүд” чөлөөт бүсэд газар эзэмшигч аж ахуй нэгжийн нийт  50 гаруй   төлөөлөл оролцож, мэдээ мэдээлэл авч, харилцан санал солилцсон уулзалт боллоо.

 

 “ЗАМЫН-ҮҮД” ЧӨЛӨӨТ БҮСИЙН ЗАХИРАГЧИЙН АЖЛЫН АЛБА