Азийн хөгжлийн банкны зөвлөх, мэргэжилтнүүдтэй уулзалт хийлээ

“Замын-Үүд” чөлөөт бүсийн Захирагчийн Ажлын албаны төлөөлөл  2019 оны 05 дугаар сарын 25-ны өдөр чөлөөт бүсэд Азийн хөгжлийн банкны зөвлөх, төслийн багийн мэргэжилтнүүдийг хүлээн авч уулзлаа.

Тус уулзалтад “Замын-Үүд” чөлөөт бүсийн Захирагч И.Батнасан тэргүүтэй холбогдох мэргэжилтнүүд, Азийн хөгжлийн банкны Бүс нутгийн хамтын ажиллагааны мэргэжилтэн, төслийн багийн ахлагч  Дороти K.Лазаро, Азийн хөгжлийн банкны Монгол дахь суурин төлөөлөгчийн газар Бүс нутгийн хамтын ажиллагааны мэргэжилтэн, төслийн багийн дэд ахлагч Д.Өнөржаргал болон  төсөл бэлтгэх багийн бүрэлдэхүүн оролцлоо.

Уулзалтаар Азийн хөгжлийн банкны төлөөлөл “Замын-Үүд” чөлөөт бүсийн өнөөгийн нөхцөл байдал, аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагаа, мастер төлөвлөгөө болон техник эдийн засгийн үндэслэлийн баримт бичгүүдтэй  танилцсан бөгөөд уулзалтын төгсгөлд хоёр тал  Азийн хөгжлийн банкны санхүүжилтийн зээлээр чөлөөт бүсэд хэрэгжүүлэх төсөл арга хэмжээний талаар харилцан санал солилцов.

 

“ЗАМЫН-ҮҮД” ЧӨЛӨӨТ БҮСИЙН ЗАХИРАГЧИЙН АЖЛЫН АЛБА