“Замын-Үүд” ЧБ-ийн Захирагчийн Ажлын албаныхан үйл ажиллагаагаа иргэд, аж ахуй нэгжүүдэд танилцууллаа

Монгол Улсын засгийн газрын нээлттэй өдөрлөг Д.Сүхбаатарын талбайд 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр эхлэлээ. Монгол Улсын Засгийн газрын ажлыг нийтэд сурталчлан таниулах өдөрлөгийн гол зорилго нь Монгол Улсын Засгийн газрын бодлого, төрийн байгууллагуудын үйлчилгээ, үйл ажиллагааг олон нийтэд сурталчлан таниулах, хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын томоохон төсөл, арга хэмжээний хэрэгжилтийн талаарх мэдээллийг нийтэд ойлгомжтой, хүртээмжтэй байдлаар хүргэх танилцуулахад оршиж байгаа юм.  “Замын-Үүд” чөлөөт бүсийн  Захирагчийн Ажлын албанаас  хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт болон  цаашдын үйл ажиллагааныхаа талаар иргэдэд дэлгэрэнгүй мэдээлэл өгөх ажлыг зохион байгууллаа.

“ЗАМЫН-ҮҮД” ЧӨЛӨӨТ БҮСИЙН ЗАХИРАГЧИЙН АЖЛЫН АЛБА