УИХ-ын чуулганаар “Чөлөөт бүсийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл”-ийг дэмжиж Эдийн Засгийн байнгын хороонд шилжүүллээ

Өнөөдрийн /2019.10.25/ УИХ-ын Намрын чуулганаар хэлэлцэх асуудлын хүрээнд  Чөлөөт бүсийн хуулийн төслийн талаар гишүүд байр сууриа илэрхийлсэн бөгөөд   Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Шадар сайд Ө.Энхтүвшин гишүүдийн асуусан асуултад тайлбар хийлээ. Ингээд санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 68  хувь нь “Чөлөөт бүсийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл”-ийг үзэл баримтлалын хүрээнд  хэлэлцэхийг дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр  Эдийн Засгийн байнгын хороонд шилжүүллээ.

“ЗАМЫН-ҮҮД” ЧӨЛӨӨТ БҮСИЙН ЗАХИРАГЧИЙН АЖЛЫН АЛБА