“Замын-Үүд” чөлөөт бүсийн Захирагчийн

2016 оны 08 дугаар сарын …-ны өдрийн

…дугаар захирамжийн 2 дугаар хавсралт


ДУУДЛАГА ХУДАЛДААНЫ ЯЛАГЧТАЙ БАЙГУУЛАХ ГЭРЭЭ

 

2016 оны….сарын…-ны өдөр                     Дугаар                              Улаанбаатар хот

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1 Энэхүү гэрээг Монгол Улсын Чөлөөт бүсийн тухай хууль, Газрын тухай хууль, Засгийн газрын “Газар эзэмшүүлэх, ашиглуулах төсөл сонгон шалгаруулах журам”, “Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдаа явуулах журам”, Барилга, Хот байгуулалтын сайдын “Газар эзэмших, ашиглах эрхийн дуудлага худалдааны анхны үнэ тодорхойлох аргачлал”, Газрын харилцаа, геодези зураг зүйн газрын даргын “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журам”-ыг тус тус үндэслэн:

Нэг талаас Газар эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдааг зохион байгуулагч “Замын-Үүд” чөлөөт бүсийн ЗААлба /цаашид “Худалдагч” гэх/, нөгөө талаас дуудлага худалдаанд хамгийн өндөр үнэ өгч ялсан Аж ахуйн нэгж ХХК /цаашид “Худалдан авагч” гэх/  нар доорхи нөхцлийг харилцан тохиролцож байгуулав.

1.2 Худалдагч нь Дорноговь аймгийн Замын-Үүд суманд байрлах “Замын-Үүд” чөлөөт бүсийн … дугаар хэсэгт байршилтай, … га / ……. м2/ хэмжээний газрыг үйлдвэрийн зориулалтаар худалдан авагчийн /эзэмшил, ашиглалт/-д шилжүүлэх, худалдан авагч нь дуудлага худалдаагаар тогтсон газрын үнийг төлөхтэй холбогдсон харилцааг зохицуулахад гэрээний зорилго оршино.

Хоёр. Худалдагчийн эрх үүрэг

2.1. Дуудлага худалдаагаар дуудагдсан газрыг акт үйлдэн худалдан авагчид хүлээлгэн өгөх үүрэгтэй.

2.2. Дуудлага худалдаагаар тогтсон газрын үнийг худалдан авагч бүрэн төлж, холбогдох бичиг баримтыг бүрдүүлснээс хойш хуанлийн 14 хоногийн дотор газар эзэмшүүлэх, ашиглуулах тухай шийдвэрийг “Замын-Үүд” чөлөөт бүсийн Захирагч гаргана.

2.3. Худалдан авагч хууль тогтоомжоор заасан хугацаанд буюу гэрээ байгуулсан өдрөөс хойш хуанлийн 14 хоногийн дотор газрын үнийг төлөөгүй тохиолдолд Худалдагч нь гэрээг дангаар цуцлах, дуудлага худалдааг хүчингүй болгох эрхтэй.

Гурав. Худалдан авагчийн эрх үүрэг, хариуцлага

3.1 Худалдан авагч нь дуудлага худалдаагаар тогтсон газрын үнэ болох 000000000 төгрөг дэнчингийн үнийг хасч /        үсгээр                            /-ийг Төрийн сан банкин дахь 900036011 тоот дансанд 2016 оны 00-р сарын 00-ны дотор шилжүүлэх үүрэгтэй.

3.2 Худалдан авагч нь газрын үнийг бүрэн төлснөөр чөлөөт бүсэд үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээдийн бүртгэлд бүртгүүлнэ.

3.3 Худалдан авагч нь газар эзэмших, ашиглах тухай “Замын-Үүд” чөлөөт бүсийн Захирагчийн захирамжийг гаргуулан авах.

3.4 Тухайн газрын кадастрын зураг болон холбогдох бусад бичиг баримтыг Худалдагчаас гаргуулан авах эрхтэй.

3.5 Худалдан авагч нь “Чөлөөт бүсийн тухай” хуулийн 12.5-д заасан үндэслэлээр хуулийн этгээдийн бүртгэлээс хасагдсан тохиолдолд гэрээний 3.1-д заасан төлбөрийг нэхэмжлэх эрхгүй болно.

Дөрөв.  Бусад

4.1 Энэ гэрээгээр зохицуулагдаагүй харилцааг Монгол Улсын Иргэний хуулийн холбогдох зүйл, заалтаар зохицуулна.

4.2 Худалдан авагчийн дуудлага худалдааны дэнчинд тавьсан мөнгийг газрын үнэд оролцуулан тооцно.

4.3 Талууд энэхүү гэрээнд гарын үсэг зурж, баталгаажуулснаар тус гэрээний бүх зүйл заалтыг хүлээн зөвшөөрсөнд тооцно.

4.4 Гэрээний үүргийн талаар холбогдон үүсэх маргааныг талууд харилцан тохиролцож шийдвэрлэх бөгөөд ийнхүү тохиролцож чадахгүй бол шүүхээр шийдвэрлүүлнэ.

4.5 Гэрээг 2 хувь үйлдэж, талууд гарын үсэг зурсан өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болно.

Гэрээ байгуулсан

Худалдагч:

“Замын-Үүд” чөлөөт бүсийн Захирагчийн Ажлын албаны

дарга

________ овогтой ­­­_______

/Гарын үсэг/ _____________________

/тамга/

Хаяг:

Монгол Улс Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 4-р хороо Засгийн газрын XI-р байр 1102

Худалдан авагч:

“Аж ахуйн нэгж” ХХК-ийн

Захирал

________овогтой__________

/Гарын үсэг/ _____________________

/тамга/

Хаяг:

Монгол Улс Улаанбаатар хот,  Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Соёлын төв өргөө В корпус 203 тоот

Харилцах утас: 330294,264310

Факс: 318162

Харилцах утас: 324202

Факс: 318168

“Замын-Үүд” чөлөөт бүсийн Захирагчийн

2016 оны 08 дугаар сарын …-ны өдрийн

…дугаар захирамжийн 3 дугаар хавсралт


ТӨСӨЛ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЯЛАГЧТАЙ БАЙГУУЛАХ ГЭРЭЭ

 

2016 оны…..сарын….-ны өдөр                     Дугаар                             Улаанбаатар хот

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1 Энэхүү гэрээг Монгол Улсын Чөлөөт бүсийн тухай хууль, Газрын тухай хууль, Засгийн газрын “Газар эзэмшүүлэх, ашиглуулах төсөл сонгон шалгаруулах журам” “Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдаа явуулах журам”,  Барилга, Хот байгуулалтын сайдын “Газар эзэмших, ашиглах эрхийн дуудлага худалдааны анхны үнэ тодорхойлох аргачлал”, Газрын харилцаа, геодези зураг зүйн газрын даргын “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журам”-ыг тус тус үндэслэн:

Нэг талаас Газар эзэмшүүлэх, ашиглуулах төсөл сонгон шалгаруулалтыг зохион байгуулагч “Замын-Үүд” чөлөөт бүсийн ЗААлба /цаашид “ЗААлба” гэх/, нөгөө талаас төсөл сонгон шалгаруулалтад төсөл нь шалгарсан Аж ахуйн нэгж ХХК /цаашид “Төслийн ялагч” гэх/  нар доорхи нөхцлийг харилцан тохиролцож байгуулав.

1.2 ЗААлба нь Дорноговь аймгийн Замын-Үүд суманд байрлах “Замын-Үүд” чөлөөт бүсийн … дугаар хэсэгт байршилтай, … га / ….. м2/ хэмжээний газрыг төслийн ялагчийн /эзэмшил, ашиглалт/-д шилжүүлэх, төслийн ялагч нь Чөлөөт бүсийн тухай хуулийн 22.5-д заасан төлбөрийг төлөхтөй холбогдсон харилцааг зохицуулахад гэрээний зорилго оршино.

Хоёр. ЗААлбаны эрх үүрэг

2.1. Төсөл сонгон шалгаруулалтаар зарласан газрыг акт үйлдэн төслийн ялагчид хүлээлгэн өгөх.

2.2. Чөлөөт бүсийн тухай хуулийн 22.5-д заасны дагуу төслийн ялагч нь газрын нэг удаагийн  төлбөрийг бүрэн төлж, холбогдох бичиг баримтыг бүрдүүлснээс хойш хуанлийн 14 хоногийн дотор чөлөөт бүсэд газар эзэмшүүлэх, ашиглуулах тухай шийдвэрийг “Замын-Үүд” чөлөөт бүсийн Захирагч гаргана.

2.3. Төслийн ялагч нь хууль тогтоомжоор заасан хугацаанд буюу гэрээ байгуулсан өдрөөс хойш хуанлийн 14 хоногийн дотор Чөлөөт бүсийн тухай хуулийн 22.5-д заасан газрын нэг удаагийн төлбөрийг төлөөгүй тохиолдолд ЗААлба нь гэрээг дангаар цуцлаж, төсөл сонгон шалгаруулалтаар шалгарсан тухай төсөл сонгон шалгаруулах комиссын шийдвэрийг хүчингүй болгоно.

Гурав. Төслийн ялагчийн эрх үүрэг

 3.1 Төслийн ялагч нь “Чөлөөт бүсийн тухай” хуулийн 22.5-д заасан холбогдох дүрэм, журмаар тогтсон газрын үнэ болох 00000000 төгрөг /                          үсгээр                 /-ийг Төрийн сан банкин дахь 900036011 тоот дансанд 2016 оны 00-р сарын 00-ны дотор шилжүүлэх үүрэгтэй.

3.2 Төслийн ялагч нь газрын үнийг бүрэн төлснөөр чөлөөт бүсэд үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээдийн бүртгэлд бүртгүүлнэ.

3.3 Төслийн ялагч нь газар эзэмших, ашиглах тухай “Замын-Үүд” чөлөөт бүсийн Захирагчийн захирамжийг гаргуулан авна.

3.4 Тухайн газрын кадастрын зураг болон холбогдох бусад бичиг баримтыг ЗААлбанаас гаргуулан авах эрхтэй.

3.5 Төслийн ялагч нь “Чөлөөт бүсийн тухай” хуулийн 12.5-д заасан үндэслэлээр хуулийн этгээдийн бүртгэлээс хасагдсан тохиолдолд гэрээний 3.1-д заасан төлбөрийг нэхэмжлэх эрхгүй болно.

Дөрөв.  Бусад

4.1 Энэ гэрээгээр зохицуулагдаагүй харилцааг Монгол Улсын Иргэний хуулийн холбогдох зүйл, заалтаар зохицуулна.

4.2 Талууд энэхүү гэрээнд гарын үсэг зурж, баталгаажуулснаар тус гэрээний бүх зүйл заалтыг хүлээн зөвшөөрсөнд тооцно.

4.3 Гэрээний үүргийн талаар холбогдон үүсэх маргааныг талууд харилцан тохиролцож шийдвэрлэх бөгөөд ийнхүү тохиролцож чадахгүй бол шүүхээр шийдвэрлүүлнэ.

4.4 Гэрээг 2 хувь үйлдэж, Гэрээний талууд гарын үсэг зурсан өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болно.

Гэрээ байгуулсан

ЗААлба:

“Замын-Үүд” чөлөөт бүсийн Захирагчийн Ажлын албаны

дарга

Бизъяа овогтой Чулуун-Эрдэнэ

/Гарын үсэг/ _____________________

/тамга/

Хаяг:

Монгол Улс Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 4-р хороо Засгийн газрын XI-р байр 1102

Төслийн ялагч:

“Аж ахуйн нэгж” ХХК-ийн

Захирал

________овогтой__________

/Гарын үсэг/ _____________________

/тамга/

 

Хаяг:

Монгол Улс Улаанбаатар хот,  Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Соёлын төв өргөө В корпус 203 тоот

Харилцах утас: 330294,264310

Факс: 318162

Харилцах утас: 330294,264310

Факс: 318162