Чөлөөт бүсэд үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл

“Замын-Үүд” чөлөөт бүсэд үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл авахад дараах холбогдох хууль тогтоомжийн дагуу материалаа Захирагчийн ажлын албаны аж ахуйн нэгжийн бүртгэл мэдээлэл хариуцсан мэргэжилтэнд бүрдүүлж өгнө.

Бүрдүүлэх материал:

  1. Газрын нэг удаагийн төлбөр төлсөн баримт
  2. ОӨУБЕГ-аас олгосон хуулийн этгээдийн нэрийн баталгаажуулалтын хуудас
  3. Бүртгэлийн тэмдэгтийн хураамж төлсөн баримт /44000 төгрөг, хуулийн этгээдийн дансанд/
  4. Бүртгэлийн үйлчилгээний хураамж төлсөн баримт /5000 төгрөг, хуулийн этгээдийн дансанд/
  5. Бүртгэлийн тэмдэгтийн хураамж төлсөн баримт /44000 төгрөг, “3амын-Үүд” чөлөөт бүсийн ЗАА, Төрийн сан 900036011 дансанд/
  6. Бүртгэлийн үйлчилгээний хураамж төлсөн баримт /5000 төгрөг, “3амын-Үүд” чөлөөт бүсийн ЗАА, Төрийн сан 900036011 дансанд/
  7. Батлагдсан өргөдлийн маягт
  8. Аж ахуйн нэгжийн албан тоот
  9. Үүсгэн байгуулагчийн баримт бичгийн хуулбар /иргэний үнэмлэх/
  10. Үүсгэн байгуулагчийн шийдвэр, тогтоол, дүрэм
  11. Төсөл сонгон шалгаруулалтанд оролцсон хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
  12. Чөлөөт бүсэд үйл ажиллагаа эрхлэх шинээр үүсгэн байгуулагдсан аж ахуйн нэгжийн гэрчилгээний хуулбар

Холбогдох хууль тогтоомж:

  1. Чөлөөт бүсийн тухай хууль
  2. Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга, “Алтанбулаг” чөлөөт бүс, “Замын-Үүд” чөлөөт бүс,” “Цагааннуур” чөлөөт бүсийн захирагчийн 2015 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 1436, А/72, А/56, 33 тоот хамтарсан тушаал, захирамж
  3. Чөлөөт бүсэд үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээд болон эд хөрөнгийн эрхийг улсын бүртгэлд бүртгэх тусгай журам
  4. Улсын бүртгэлийн ерөнхий газартай байгуулсан хамтран ажиллах гэрээ 2015.09.03-ны 05, 15/14 тоот
  5. Тэмдэгтийн хураамжийн тухай хууль