“Бүсийн үйл ажиллагаанд ус хэмнэх технологийг нэвтрүүлэх” сэдэвт цахим сургалт болов

Монгол Улсын Шадар сайдын Ажлын албанд хэрэгжиж  буй “Эдийн засгийн хамтын ажиллагааны бүс хөгжүүлэх төсөл”-ийн хүрээнд Азийн хөгжлийн банкнаас /АХБ/  “Мэдлэг хуваалцах цахим сургалт”-ыг  үе шаттайгаар  зохион байгуулж байгаа юм. Тэгвэл энэ удаагийн сургалт /2021.04.14/ “Бүсийн үйл ажиллагаанд ус хэмнэх технологийг нэвтрүүлэх” гэсэн сэдвийн хүрээнд зохион байгуулагдав. Сургалтад төслийн удирдах хорооны гишүүд, ШСАА-ны алба хаагчид, “Замын-Үүд”, Алтанбулаг, Цагааннуур […]

Замын-Үүд сумын ногоон байгууламжийн арчилгаанд анхаарч ажиллалаа

“Замын-Үүд” чөлөөт бүсийн Захирагчийн Ажлын албанаас нийгмийн хариуцлагынхаа хүрээнд   /2021.04.14/ Дорноговь аймгийн Замын-Үүд сумын  өнгө үзэмжинд хувь нэмэр оруулах үүндээс  төв гудамжны цэвэрлэгээ болон тарьсан мод бутыг арчлах ажлуудыг санаачлан хийлээ. “ЗАМЫН-ҮҮД” ЧӨЛӨӨТ БҮСИЙН ЗАХИРАГЧИЙН АЖЛЫН АЛБА

“Замын-Үүд” чөлөөт бүсийн хамт олон “ЦӨЛЖИЛТИЙГ БУУРУУЛАХ” зорилгоор мод тарьж байна

“Замын-Үүд” чөлөөт бүсийн албан хаагчид Дорноговь аймгийн Замын-Үүд суманд байрлах Чөлөөт бүсийн газар нутгийг эко ногоон бүс болгох, тухайн бүс нутгийн хуурайшилт, цөлжилтийг бууруулах, байгалиа нөхөн сэргээх, хамгаалах зорилгоор жил бүр уламжлал болгон мод тарьдаг. Чөлөөт бүсийн албан хаагчид 2021 онд ч мөн адил гаднах талбайн мод бутыг нэмэгдүүлэх зорилгоор мод тарьж, тарьсан мод бутаа […]

“Эдийн засгийн хамтын ажиллагааны бүс хөгжүүлэх төсөл”-ийн гарааны уулзалт боллоо

Монгол Улсын Засгийн газар  Азийн хөгжлийн банктай “Эдийн засгийн хамтын ажиллагааны бүс хөгжүүлэх төсөл”-ийн хэлэлцээрийг байгуулсан. Уг  төсөл хэрэгжсэнээр  бүс нутгийн дэд бүтцийг хөгжүүлээд зогсохгүй  Монгол Улсын эдийн засгийг төрөлжүүлэх, экспорт  болон ажлын байрыг нэмэгдүүлэх  чухал ач холбогдолтой  юм. Төслийн хүрээнд Азийн хөгжлийн банкнаас /АХБ/  2021 оны 04 дүгээр сарын 08, 09-ний өдрүүдэд цахим уулзалт […]

Нүүрсний экспортыг Булган-Такашикен боомтоор нэмэгдүүлэх нөхцөл бүрджээ

Нүүрс тээврийн жолооч Covid-19 авсан байж болзошгүй сэжигтэй тохиолдол илэрснээр Хятадын талаас Монгол Улсын нүүрсний экспортын гол боомтуудын нэг Шивээхүрэн-Сэхэ боомтыг түр хугацаанд хаах шийдвэр гаргаад байсан боловч гуравдугаар сарын 31-нээс машин нэвтрүүлж эхэлсэн ч хэвийн үед өдөрт дунджаар 350 нүүрсний машин гардаг боомтын хөдөлгөөн 5-6 дахин буурсан үзүүлэлттэй гарчээ. Тэгвэл Монгол, Хятадын хилийн бусад […]

БНХАУ-руу тарифын хөнгөлөлт эдэлж, экспортлох боломжтой бүтээгдэхүүнүүд

Монгол Улс 1990 оноос хойш Хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих, харилцан хамгаалах тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийг нийт 44 улстай байгуулжээ. Мөн бүс нутгийн худалдаа, эдийн засгийн интеграцид идэвхтэй оролцох үүднээс Ази, Номхон далайн худалдааны хэлэлцээрт нэгдсэн. Хэлэлцээрийн дагуу БНХАУ-ын зах зээл дээр 2323 нэр төрлийн бүтээгдэхүүн гаргаж, 10-100 хувийн тарифын хөнгөлөлт эдлэх боломжтой болсон юм. […]

Б.БАТЦЭЦЭГ: ХЯТАДЫН ЗАХ ЗЭЭЛД 2323 НЭР ТӨРЛИЙН БҮТЭЭГДЭХҮҮН ГАРГАЖ, 10-100 ХУВИЙН ТАРИФЫН ХӨНГӨЛӨЛТ ЭДЛЭХ БОЛОМЖТОЙ

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн “Өдрийн Сонин”-д өгсөн ярилцлага.  Гадаад харилцааны сайдаар томилогдоод удаагүй байна. Үйл ажиллагааны тэргүүлэх чиглэл, эрэмбээ тодорхойлсон байх, цар тахлын хүнд үед нэн тэргүүн ээлжинд ямар ажлуудыг хэрэгжүүлсэн талаар ярилцлагаа эхэлье? Танай сонины уншигчдад энэ өдрийн мэнд хүргэе. Нутаг буцах иргэдээ татах ажлыг нэн тэргүүний зорилт болгож, тодорхой үр дүнд хүрээд байна. […]

БНХАУ-ын 2020 онд нийгэм, эдийн засгийн хөгжлийн тоо хэмжээгээрээ тэргүүлсэн 10 үзүүлэлт

БНХАУ-ын Үндэсний Статистикийн газраас гаргасан 2020 оны мэдээлэлд  “Эдийн засгийн хувьд уналтад оролгүй, иргэдийн амьжиргааг дээшлүүлэн, зах зээлийн үзүүлэлтүүдийг нэмэгдүүлж, шинжлэх ухаан, технологийн салбаруудыг түлхүү хөгжүүлэн,  эдийн засгаа бэхжүүлж байна ” хэмээн онцлосон байна. Тэгвэл  доорх тоон үзүүлэлтүүд  нь Хятадын эдийн засаг, нийгмийн  2020 оны хөгжлийн шинэ дүр төрхийг тодорхойлжээ. Үүнд:   1.Нэг хүнд ногдох […]

БНХАУ-д коксжих нүүрсний үнэ өсөж байна

БНХАУ-д нийлүүлэлт буурснаар коксжих нүүрсний үнэ өсөж  байгаа талаар “SXCoal” мэдээллэсэн байна. Тус улсын Шаньси мужид уурхайнуудын аюулгүй байдлын хяналт, шалгалтыг чангатгаснаар олборлолт буурсан байна. Энэ нь үнэ өсөхөд нөлөөлөх гол хүчин зүйл болжээ. Түүнчлэн “Оюу Толгой” ХХК-ийн ажилтнаас “Covid-19”-ийн халдвар илэрсний дараа БНХАУ-ын тал Гашуунсухайт-Ганцмод боомтоор нэвтэрч буй нүүрс тээврийн автомашины тоог хязгаарлаад байгаа […]

“Олон улсын шилдэг туршлагууд ба Эдийн засгийн тусгай бүсүүдийн практик сургамж” сэдэвт цахим сургалт боллоо

Монгол Улсын Шадар сайдын Ажлын албанд  хэрэгжиж  буй “Эдийн засгийн хамтын ажиллагааны бүс хөгжүүлэх төсөл”-ийн хүрээнд Азийн хөгжлийн банкнаас /АХБ/   “Мэдлэг хуваалцах сургалт”-ын хоёрдахь удаагийн цахим сургалтыг  “Олон улсын шилдэг туршлагууд ба ЭЗТБ-ийн практик сургамж”  гэсэн сэдвийн хүрээнд  /2021.03.31/ зохион байгууллаа. Энэ удаагийн цахим сургалтад төслийн удирдах хорооны гишүүд, ШСАА-ны алба хаагчид, “Замын-Үүд”, Алтанбулаг, Цагааннуур чөлөөт бүсүүдийн  Захирагчийн Ажлын албаныхан болон  холбогдох төр болон хувийн хэвшлийн 70 […]

БНХАУ-д “COVID-19”-ийн 100 сая гаруй тун вакциныг хийгээд байна

БНХАУ-д “COVID-19”-ийн 100 сая гаруй тун вакциныг тарьсан хэмээн Хятадын Төрийн зөвлөлийн “COVID-19”-тэй тэмцэх ажлын хэсгээс зохион байгуулсан хэвлэлийн бага хурлын үеэр мэдээллэсэн байна. Хятад улсын хэмжээнд 102.42 сая тун вакциныг иргэдэд хийн дархлаажуулжээ. БНХАУ-д “COVID-19”-ийн вакцинжуулалтын өдөр тутмын тайланг энэ сарын 24-нөөс танилцуулж эхэлснээс хойш өдөрт гурван сая гаруй тун вакциныг тарьж байгаа юм. Мөн Бээжин […]

Хятад улсад бүтээсэн вакциныг хийлгэсэн иргэдэд БНХАУ-д зорчиход дэмжлэг үзүүлнэ

Олон улс Covid-19 цар тахлыг дарах үр дүнтэй вакцин гарган авахын тулд идэвхтэй өрсөлдөж байгаа энэ үед БНХАУ дөрвөн ч вакцин бүтээж, тэдний нэг Синовак компанийн бүтээсэн Коронавак вакциныг хэдийн экспортлоод эхэлсэн. Тэгвэл БНХАУ-аас Монгол Улсад суугаад Элчин сайдын яамнаас дараах мэдэгдлийг гаргажээ. Үүнд:  “БНХАУ болон гадаад иргэдийн зорчих хөдөлгөөнийг үе шаттайгаар сэргээх зорилгоор, 2021 […]

“Эдийн засгийн тусгай бүсүүд, эдийн засгийн хөгжлийг хэрхэн хурдасгадаг вэ” сэдэвт цахим сургалтад хамрагдлаа

Монгол Улсын Шадар сайдын Ажлын албанд хэрэгжиж  буй “Эдийн засгийн хамтын ажиллагааны бүс хөгжүүлэх төсөл”-ийн хүрээнд Азийн хөгжлийн банкнаас /АХБ/  “Мэдлэг хуваалцах цахим сургалт”-ыг  цувралаар зохион байгуулж байна.  Өнөөдөр /2021.03.24/  Эдийн засгийн тусгай бүс /ЭЗТБ/-үүд,  эдийн засгийн хөгжлийг  хэрхэн хурдасгадаг вэ? гэсэн сэдвийн доор хийгдэж төр болон хувийн хэвшлийн нийт 80 гаруй төлөөлөл хамрагдсан бөгөөд […]

“Замын-Үүд” чөлөөт бүсийн ЗАА-ны төлөөллүүд Монгол улс дахь Өвөрмонголын бизнесийн холбооны удирдлагуудтай уулзалт хийлээ

“Замын-Үүд” чөлөөт бүсийн Захирагчийн Ажлын албаны дэд дарга  Б.Одбаяр болон холбогдох албаны төлөөллүүд Монгол улс дахь Өвөрмонголын бизнесийн холбооны удирдлагуудыг  хүлээн авч уулзлаа. Тус уулзалтаар дэд дарга Б.Одбаяр “Замын-Үүд” чөлөөт бүсийн хууль эрх зүйн орчин, дэд бүтцийн бүтээн байгуулалт болон үйл ажиллагаа, цаашид хийж хэрэгжүүлэх ажлын талаарх  дэлгэрэнгүй мэдээллийг өгөв.  Монгол улс дахь Өвөрмонголын бизнесийн […]

“Замын-Үүд” чөлөөт бүсийн Захирагч А.Энхзул: Чөлөөт бүсийг эко ногоон бүс болгохоор зорьж байна

“Замын-Үүд” чөлөөт бүсийн Захирагч А.Энхзул /2021.03.15/ МҮХАҮТ-ийн дэргэдэх Чөлөөт бүсийн хөрөнгө оруулагчдын нэгдсэн зөвлөлийн дарга Ч.Амарбаатар, Чөлөөт бүсийн Ногоон бүс хөрөнгө оруулагчдын зөвлөл, чөлөөт бүсэд үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл бүхий  аж ахуйн нэгжүүдийн  төлөөллүүдийг хүлээн авч  уулзалт хийлээ. Тус уулзалтаар Хөрөнгө оруулагч аж ахуй нэгжүүдийн төлөөллүүд  “Замын-Үүд” чөлөөт бүс олон жил гацаанд байлаа. Хэрэв үйл […]

УИХ-ын хаврын чуулганаар “Чөлөөт бүсийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл”-ийг хэлэлцэнэ

“Монгол Улсын Их Хурлын 2021 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” тогтоолын төсөлд Ерөнхийлөгчөөс 5, УИХ дахь МАН-ын бүлгээс 81, АН-ын бүлгээс 17, Засгийн газраас 80, Байнгын хороод 66, УИХ-ын гишүүн Т.Доржхандаас 8, УИХ-ын гишүүн С.Ганбаатараас 5 буюу 263 хууль, тогтоолын төслийг тусгуулах санал ирүүлжээ. Улмаар Төрийн байгуулалтын байнгын хорооноос давхардсан болон заавал хэлэлцэх […]

“Замын-Үүд” чөлөөт бүсийн Захирагч А.Энхзул төр болон хувийн хэвшлийн байгууллагуудын төлөөллүүдтэй уулзлаа

Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр хэрэгжиж буй “Эдийн засгийн хамтын ажиллагааны бүс хөгжүүлэх төсөл”-ийн хүрээнд  “Замын-Үүд” чөлөөт бүсийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний тодотгол, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө”-г боловсруулан батлуулах ажлыг удирдлага зохион байгуулалтаар хангах үүрэг бүхий Ажлын хэсгийн анхны хурал /2021.03.12/ боллоо. Тус хуралд “Замын-Үүд” чөлөөт бүсийн Захирагч А.Энхзул  болон холбогдох албаны хүмүүс, төр хувийн хэвшлийн байгууллагуудын [...]

Азийн Хөгжлийн банк бүтээн байгуулалтын томоохон төслүүд дээр хамтран ажиллахад бэлэн гэдгээ илэрхийлэв

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Азийн хөгжлийн банкны Монгол Улсыг хариуцсан захирал Павит Рамачандраныг /2021.03.09/ хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр  Ерөнхий сайд  өнгөрсөн 30 жилд Азийн хөгжлийн банк боловсрол, эрүүл мэнд, нийгэм, санхүү, дэд бүтэц, хот төлөвлөлт зэрэг салбарт 3.2 тэрбум ам.долларын төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж ирсэнд талархал илэрхийлсэн бөгөөд 2021-2024 онд мөн хэмжээний санхүүжилт гаргахаар […]

Хилийн боомтуудад эрсдлийн үнэлгээ хийж, хилээ нээх бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна

Монгол Улсын Засгийн газраас тавдугаар сарын 01-нээс хилээ нээх зорилт дэвшүүлэн ажиллаж байгаа билээ. Тэгвэл уг ажлын хүрээнд Шадар сайд С.Амарсайхан хилийн боомтуудад КОВИД-19 халдвар хамгааллын дэглэм, аюулгүй байдал алдагдаж болзошгүй нөхцөл байдлын эрсдлийн үнэлгээ хийх үүрэг өгсний дагуу Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд, бригадын генерал С.Баатаржаваар ахлуулсан ажлын хэсэг энэ оны 02-р сард […]

Тавдугаар сарын 01-нээс Монгол Улс хилээ нээх асуудлыг судлаж, хэлэлцэнэ гэв

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Аялал жуулчлалын салбарынхантай /2021.02.25/ уулзлаа. Тус Уулзалтын үеэр  ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар тавдугаар сарын 01-нээс хилээ нээх асуудлыг хэлэлцэхээр болсныг  мэдээллэв. Тэрээр “Халдвар хамгааллын дэглэмийг иргэд сайтар баримталж, вакцинжуулалт тасалдахгүй явагдаж, богино хугацаанд иргэдийнхээ 50-аас дээш хувийг вакцинжуулах төлөвлөгөөгөө биелүүлж чадвал вакцинжуулсан иргэдэд хил нээлттэй байх асуудлыг ирэх […]

“Коронавируст халдварын тархалтын түвшин тогтоож, төрийн байгууллага, иргэн, хуулийн этгээдийн үйл ажиллагааг зохицуулах түр журам”-ыг баталлаа

Засгийн газрын ээлжит бус хуралдаан /2021.02.21/  боллоо. Тус хуралдаанаар “Коронавируст халдварын тархалтын түвшин тогтоож, төрийн байгууллага, иргэн, хуулийн этгээдийн үйл ажиллагааг зохицуулах түр журам”-ыг баталсан байна. Тархалтын түвшинг дөрвөн өнгөөр ангилж, тус бүрт нь төрийн байгууллага, иргэн, хуулийн этгээдийн үйл ажиллагааг нарийвчлан зохицуулжээ. – Ногоон түвшин /Сүүлийн 28 хоногт шинээр халдвар бүртгэгдээгүй. Төрийн байгууллага, иргэн, хуулийн […]

Гацаанд ороод байсан “Замын-Үүд” чөлөөт бүс сэргэж эхлэх нь…

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа  сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөөг танилцуулсан юм. Уг цогц төлөвлөгөөнд Стратегийн ач холбогдолтой төслүүдийг хэрэгжүүлэхээр нэрлэсний дотор Замын-Үүдийн боомтын шинэчлэл,  “Замын-Үүд” чөлөөт бүсийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, эдийн засгийн эргэлтэд оруулах, дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлуудыг үе шаттайгаар хийж […]

“Эдийн засгийн корридорын менежментийг сайжруулах нь” сэдэвт цахим сургалт боллоо

Гадаад Харилцааны яамны Хөрөнгө оруулалтын судалгааны төв НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссын Зүүн болон Зүүн Хойд Азийн хэлтэстэй хамтран “Эдийн засгийн коридорын менежментийг сайжруулах нь” сэдэвт гуравдах удаагийн цахим сургалтыг /2021.01.19-20/  зохион байгуулсан. Тус сургалтын үеэр “Монгол-Орос-Хятадын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрийг” амжилттай хэрэгжүүлэхэд жишээ болохуйц бусад улсын сайн жишээ, сургамж, олон улсын […]

Монгол Улсаас КОВИД-19-ийн эсрэг вакцин авах $50.7 саяын санхүүжилтийг Дэлхийн банк баталжээ

Дэлхийн Банкны Захирлуудын зөвлөл Mонгол Улсад КОВИД-19 цар тахалтай тэмцэх яаралтай тусламж, эрүүл мэндийн тогтолцооны бэлэн байдлын төсөлд 50.7 сая ам.долларын нэмэлт санхүүжилтийг /2021.02.11/ баталсан байна. Тус санхүүжилт нь цар тахлын эсрэг вакциныг харьцангуй хямд өртгөөр, тэгш хүртээмжтэй нийлүүлэхэд Монгол Улсад дэмжлэг үзүүлэх юм. Монгол Улс цар тахлын дэглэлтээс урьдчилан сэргийлэх, тогтоон барих чиглэлээр шийдэмгий […]

Монгол Улс Их Британитай хийх худалдаанд гаалийн тарифын хөнгөлөлт эдэлнэ

Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Филип Малоун нар /2021.02.05/ Монгол Улсыг Их Британийн худалдааны хөнгөлөлтийн ерөнхий систем болох “Сайжруулсан нөхцөл”-д хамруулах тухай ноот бичиг солилцсон байна. Монгол Улсын хувьд Их Британийн худалдааны “Сайжруулсан нөхцөл”-ийн дагуу тарифын хөнгөлөлт эдэлснээр хоёр талын худалдааны эргэлт нэмэгдэх, […]

Монголоос нүүрс ачсан галт тэрэг анх удаа Хятадын далайн боомтод очлоо

Монгол Улсаас  нүүрс ачсан галт тэрэг анх удаа Хятадын Цайфэйдянь далайн боомтод очсон талаар /2021.02.04/ Хятадын CCTV агентлаг   мэдээллэсэн байна. Уг галт тэргээр нийт 100 чингэлэг бүхий 3200 тонн коксжих нүүрсийг тээвэрлэсэн байна. Тодруулбал, Монгол, Хятадын харилцан тохиролцсон тээвэрлэлтийн стандартын дагуу нүүрс тээвэрлэхэд зориулсан Монголын эзэмшлийн тусгай чингэлгүүд УБТЗ-ын Чойр өртөөнөөс Эрээн боомтоор нэвтэрч, Цайфэйдянь боомтод хүрчээ. Ийнхүү Монголын нүүрс далайн боомтод […]

Энэ онд багтаан төрийн 592 үйлчилгээг “e-mongolia.mn” цахимаар үзүүлнэ

Засгийн газрын ээлжит хуралдаан 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдөр боллоо. Засгийн газар e-mongolia.mn-ээр иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад төрийн 182 үйлчилгээг цахимаар үзүүлж байгаа бөгөөд энэ онд 592 болгох юм. Цаашид цахим үндэстэн болох, цахим шилжилтийг эрчимжүүлэх, төрийн албыг цомхон байлгах зорилгоор Цахим хөгжлийн яам байгуулах бэлтгэлээ хангаж эхэлжээ. Төрийн ажил, үйлчилгээг цахимжуулах, […]

Б.Сэргэлэн: “Замын-Үүд” чөлөөт бүс гацаанаасаа гарах цаг болсон…

Монгол Улсад үйл ажиллагаагаа явуулж буй гурван чөлөөт бүс байдаг.  “Замын-Үүд”, Алтанбулаг, Цагааннуур гэсэн. Сүүлийн жилүүдэд эдгээр чөлөөт бүсүүдийн үйл ажиллагаа эрчимжиж, хууль эрх зүйн орчин бүрдсэн. “Замын-Үүд” чөлөөт бүсийн Захирагчийн Ажлын албаны дарга Б.Сэргэлэнтэй чөлөөт бүсийн өнөөгийн байдал, хийгдсэн томоохон бүтээн байгууулалтууд, цаашид хийж хэрэгжүүлэх ажлуудын  талаар ярилцлаа. -Сайн байна уу та? Ярилцлагаа “Замын-Үүд” […]

“Замын-Үүд” чөлөөт бүсээр БНХАУ-ын 246 иргэнийг нэвтрүүлж, нутаг буцаах ажлыг зохион байгуулж байна

Улсын хилээр зорчигч тээврийн хөдөлгөөнийг түр хязгаарласны улмаас эх орондоо буцах боломжгүй байсан БНХАУ-ын иргэдийг Монгол, Хятадын хилийн боомтын “Ногоон гарц”-ыг хэрэгжүүлэх  түр журмын хүрээнд нутаг буцаах ажлыг  үе шаттайгаар зохион байгуулж байгаа юм.  Он гарснаас хойш  503 иргэнийг эх оронд нь буцаасан байна. Тэгвэл өнөөдөр /2021.01.25/  БНХАУ-ын 246  иргэнийг “Замын-Үүд” чөлөөт бүсээр шалган нэвтрүүлж, […]

Турк улстай чөлөөт бүсийн салбарт хамтран ажиллах санамж бичиг байгуулжээ

Чөлөөт бүсийн салбарт хамтран ажиллах тухай “Монгол Улс болон Бүгд Найрамдах Турк Улсын хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг”-т Монгол Улсаас Турк Улсад суугаа Элчин сайд Р.Болд, Туркийн Худалдааны дэд сайд хатагтай Гонжа Йылмаз Батур нар Анкара хотноо 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр гарын үсэг зурсан байна. Уг баримт бичгийг байгуулсанаар “Монгол, Туркийн хооронд […]