“Эдийн засгийн корридорын менежментийг сайжруулах нь” сэдэвт цахим сургалт боллоо

Гадаад Харилцааны яамны Хөрөнгө оруулалтын судалгааны төв НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссын Зүүн болон Зүүн Хойд Азийн хэлтэстэй хамтран “Эдийн засгийн коридорын менежментийг сайжруулах нь” сэдэвт гуравдах удаагийн цахим сургалтыг /2021.01.19-20/  зохион байгуулсан.

Тус сургалтын үеэр “Монгол-Орос-Хятадын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрийг” амжилттай хэрэгжүүлэхэд жишээ болохуйц бусад улсын сайн жишээ, сургамж, олон улсын байгууллагуудаас авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, эдийн засгийн коридорын менежментийг хэрхэн үр дүнтэй зохион байгуулах талаар НҮБ-ын Нэн буурай хөгжилтэй, далайд гарцгүй хөгжиж буй болон арлын жижиг улсуудын асуудал хариуцсан газар, НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комисс, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк зэрэг байгууллагын мэргэжилтнүүд танилцуулга хийж, оролцогчдын сонирхсон асуултад хариулт өгсөн юм.

Сургалтад ГХЯ-ны холбогдох газрын төлөөлөл, Бангкокт суугаа ЭСЯ-ны төлөөлөл, ЗТХЯ, ҮХГ, ГЕГ, МХЕГ, УБТЗ ХНН,  Алтанбулаг болон “Замын-Үүд” чөлөөт бүсийн Захирагчийн Ажлын албаны төлөөллүүд, МУИС болон судлаачид,  “Монгол тээвэр нэгдэл” зэрэг байгууллагаас нийт 50 орчим төлөөлөгч оролцож, “Монгол-Орос-Хятадын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-т туссан төслүүдийг хэрхэн үр дүнтэй хэрэгжүүлэх асуудлаар харилцан санал солилцсон юм.

Source; ГХЯ