Азийн Хөгжлийн банк бүтээн байгуулалтын томоохон төслүүд дээр хамтран ажиллахад бэлэн гэдгээ илэрхийлэв

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Азийн хөгжлийн банкны Монгол Улсыг хариуцсан захирал Павит Рамачандраныг /2021.03.09/ хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр  Ерөнхий сайд  өнгөрсөн 30 жилд Азийн хөгжлийн банк боловсрол, эрүүл мэнд, нийгэм, санхүү, дэд бүтэц, хот төлөвлөлт зэрэг салбарт 3.2 тэрбум ам.долларын төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж ирсэнд талархал илэрхийлсэн бөгөөд 2021-2024 онд мөн хэмжээний санхүүжилт гаргахаар […]

Хилийн боомтуудад эрсдлийн үнэлгээ хийж, хилээ нээх бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна

Монгол Улсын Засгийн газраас тавдугаар сарын 01-нээс хилээ нээх зорилт дэвшүүлэн ажиллаж байгаа билээ. Тэгвэл уг ажлын хүрээнд Шадар сайд С.Амарсайхан хилийн боомтуудад КОВИД-19 халдвар хамгааллын дэглэм, аюулгүй байдал алдагдаж болзошгүй нөхцөл байдлын эрсдлийн үнэлгээ хийх үүрэг өгсний дагуу Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд, бригадын генерал С.Баатаржаваар ахлуулсан ажлын хэсэг энэ оны 02-р сард […]

Тавдугаар сарын 01-нээс Монгол Улс хилээ нээх асуудлыг судлаж, хэлэлцэнэ гэв

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Аялал жуулчлалын салбарынхантай /2021.02.25/ уулзлаа. Тус Уулзалтын үеэр  ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар тавдугаар сарын 01-нээс хилээ нээх асуудлыг хэлэлцэхээр болсныг  мэдээллэв. Тэрээр “Халдвар хамгааллын дэглэмийг иргэд сайтар баримталж, вакцинжуулалт тасалдахгүй явагдаж, богино хугацаанд иргэдийнхээ 50-аас дээш хувийг вакцинжуулах төлөвлөгөөгөө биелүүлж чадвал вакцинжуулсан иргэдэд хил нээлттэй байх асуудлыг ирэх […]

“Коронавируст халдварын тархалтын түвшин тогтоож, төрийн байгууллага, иргэн, хуулийн этгээдийн үйл ажиллагааг зохицуулах түр журам”-ыг баталлаа

Засгийн газрын ээлжит бус хуралдаан /2021.02.21/  боллоо. Тус хуралдаанаар “Коронавируст халдварын тархалтын түвшин тогтоож, төрийн байгууллага, иргэн, хуулийн этгээдийн үйл ажиллагааг зохицуулах түр журам”-ыг баталсан байна. Тархалтын түвшинг дөрвөн өнгөөр ангилж, тус бүрт нь төрийн байгууллага, иргэн, хуулийн этгээдийн үйл ажиллагааг нарийвчлан зохицуулжээ. – Ногоон түвшин /Сүүлийн 28 хоногт шинээр халдвар бүртгэгдээгүй. Төрийн байгууллага, иргэн, хуулийн […]

Гацаанд ороод байсан “Замын-Үүд” чөлөөт бүс сэргэж эхлэх нь…

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа  сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөөг танилцуулсан юм. Уг цогц төлөвлөгөөнд Стратегийн ач холбогдолтой төслүүдийг хэрэгжүүлэхээр нэрлэсний дотор Замын-Үүдийн боомтын шинэчлэл,  “Замын-Үүд” чөлөөт бүсийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, эдийн засгийн эргэлтэд оруулах, дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлуудыг үе шаттайгаар хийж […]

“Эдийн засгийн корридорын менежментийг сайжруулах нь” сэдэвт цахим сургалт боллоо

Гадаад Харилцааны яамны Хөрөнгө оруулалтын судалгааны төв НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссын Зүүн болон Зүүн Хойд Азийн хэлтэстэй хамтран “Эдийн засгийн коридорын менежментийг сайжруулах нь” сэдэвт гуравдах удаагийн цахим сургалтыг /2021.01.19-20/  зохион байгуулсан. Тус сургалтын үеэр “Монгол-Орос-Хятадын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрийг” амжилттай хэрэгжүүлэхэд жишээ болохуйц бусад улсын сайн жишээ, сургамж, олон улсын […]

Монгол Улсаас КОВИД-19-ийн эсрэг вакцин авах $50.7 саяын санхүүжилтийг Дэлхийн банк баталжээ

Дэлхийн Банкны Захирлуудын зөвлөл Mонгол Улсад КОВИД-19 цар тахалтай тэмцэх яаралтай тусламж, эрүүл мэндийн тогтолцооны бэлэн байдлын төсөлд 50.7 сая ам.долларын нэмэлт санхүүжилтийг /2021.02.11/ баталсан байна. Тус санхүүжилт нь цар тахлын эсрэг вакциныг харьцангуй хямд өртгөөр, тэгш хүртээмжтэй нийлүүлэхэд Монгол Улсад дэмжлэг үзүүлэх юм. Монгол Улс цар тахлын дэглэлтээс урьдчилан сэргийлэх, тогтоон барих чиглэлээр шийдэмгий […]

Монгол Улс Их Британитай хийх худалдаанд гаалийн тарифын хөнгөлөлт эдэлнэ

Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Филип Малоун нар /2021.02.05/ Монгол Улсыг Их Британийн худалдааны хөнгөлөлтийн ерөнхий систем болох “Сайжруулсан нөхцөл”-д хамруулах тухай ноот бичиг солилцсон байна. Монгол Улсын хувьд Их Британийн худалдааны “Сайжруулсан нөхцөл”-ийн дагуу тарифын хөнгөлөлт эдэлснээр хоёр талын худалдааны эргэлт нэмэгдэх, […]

Монголоос нүүрс ачсан галт тэрэг анх удаа Хятадын далайн боомтод очлоо

Монгол Улсаас  нүүрс ачсан галт тэрэг анх удаа Хятадын Цайфэйдянь далайн боомтод очсон талаар /2021.02.04/ Хятадын CCTV агентлаг   мэдээллэсэн байна. Уг галт тэргээр нийт 100 чингэлэг бүхий 3200 тонн коксжих нүүрсийг тээвэрлэсэн байна. Тодруулбал, Монгол, Хятадын харилцан тохиролцсон тээвэрлэлтийн стандартын дагуу нүүрс тээвэрлэхэд зориулсан Монголын эзэмшлийн тусгай чингэлгүүд УБТЗ-ын Чойр өртөөнөөс Эрээн боомтоор нэвтэрч, Цайфэйдянь боомтод хүрчээ. Ийнхүү Монголын нүүрс далайн боомтод […]

Энэ онд багтаан төрийн 592 үйлчилгээг “e-mongolia.mn” цахимаар үзүүлнэ

Засгийн газрын ээлжит хуралдаан 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдөр боллоо. Засгийн газар e-mongolia.mn-ээр иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад төрийн 182 үйлчилгээг цахимаар үзүүлж байгаа бөгөөд энэ онд 592 болгох юм. Цаашид цахим үндэстэн болох, цахим шилжилтийг эрчимжүүлэх, төрийн албыг цомхон байлгах зорилгоор Цахим хөгжлийн яам байгуулах бэлтгэлээ хангаж эхэлжээ. Төрийн ажил, үйлчилгээг цахимжуулах, […]

Б.Сэргэлэн: “Замын-Үүд” чөлөөт бүс гацаанаасаа гарах цаг болсон…

Монгол Улсад үйл ажиллагаагаа явуулж буй гурван чөлөөт бүс байдаг.  “Замын-Үүд”, Алтанбулаг, Цагааннуур гэсэн. Сүүлийн жилүүдэд эдгээр чөлөөт бүсүүдийн үйл ажиллагаа эрчимжиж, хууль эрх зүйн орчин бүрдсэн. “Замын-Үүд” чөлөөт бүсийн Захирагчийн Ажлын албаны дарга Б.Сэргэлэнтэй чөлөөт бүсийн өнөөгийн байдал, хийгдсэн томоохон бүтээн байгууулалтууд, цаашид хийж хэрэгжүүлэх ажлуудын  талаар ярилцлаа. -Сайн байна уу та? Ярилцлагаа “Замын-Үүд” […]

“Замын-Үүд” чөлөөт бүсээр БНХАУ-ын 246 иргэнийг нэвтрүүлж, нутаг буцаах ажлыг зохион байгуулж байна

Улсын хилээр зорчигч тээврийн хөдөлгөөнийг түр хязгаарласны улмаас эх орондоо буцах боломжгүй байсан БНХАУ-ын иргэдийг Монгол, Хятадын хилийн боомтын “Ногоон гарц”-ыг хэрэгжүүлэх  түр журмын хүрээнд нутаг буцаах ажлыг  үе шаттайгаар зохион байгуулж байгаа юм.  Он гарснаас хойш  503 иргэнийг эх оронд нь буцаасан байна. Тэгвэл өнөөдөр /2021.01.25/  БНХАУ-ын 246  иргэнийг “Замын-Үүд” чөлөөт бүсээр шалган нэвтрүүлж, […]

Турк улстай чөлөөт бүсийн салбарт хамтран ажиллах санамж бичиг байгуулжээ

Чөлөөт бүсийн салбарт хамтран ажиллах тухай “Монгол Улс болон Бүгд Найрамдах Турк Улсын хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг”-т Монгол Улсаас Турк Улсад суугаа Элчин сайд Р.Болд, Туркийн Худалдааны дэд сайд хатагтай Гонжа Йылмаз Батур нар Анкара хотноо 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр гарын үсэг зурсан байна. Уг баримт бичгийг байгуулсанаар “Монгол, Туркийн хооронд […]

“Замын-Үүд” чөлөөт бүсийн Захирагчийн Ажлын албанаас эрхлэн гаргаж буй “Цахим сэтгүүл” Дугаар2…

“Замын-Үүд” чөлөөт бүсийн Захирагчийн Ажлын албанаас эрхлэн гаргаж буй Цахим сэтгүүлийн хоёрдахь дугаар  уншигч та бүхэнд хүрэхэд бэлэн болсон байна. Та бүхэн  Цахим сэтгүүлийн хоёрдахь дугаараас Чөлөөт бүсийн түүх, Чөлөөт бүсийн асуудал  эрхэлсэн сайдууд,  Казакстан, Узбекстан, Пакистан улсуудын чөлөөт бүсийн талаарх мэдээллийг авах боломжтой юм. Доорх линкээр орж сэтгүүлтэй дэлгэрэнгүй танилцана уу. https://www.flipsnack.com/ZamiinUud/2.html?fbclid=IwAR3dQXfNDeeem5L_8mZzXm6UdcfB0ZQIh39NjsKgW77JiX9rA6AiY9r-5S4 Замын-Үүд чөлөөт […]

“Замын-Үүд” чөлөөт бүс MNS ISO/PAS 45005:2021 Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын менежмент COVID-19 цар тахлын үед аюулгүй ажиллах ерөнхий зааварчилгааг нэвтрүүллээ

“Замын-Үүд” чөлөөт бүсийн Захирагчийн  Ажлын алба нь MNS ISO/PAS 45005:2021 Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын менежмент COVID-19 цар тахлын үед аюулгүй ажиллах ерөнхий зааварчилгааг албандаа нэвтрүүллээ. Тус стандарт нь “Стандарт, хэмжил зүйн газар”-ын даргын 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн С/01 дугаар тушаалаар батлагдсан бөгөөд  2021 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн хүчин […]

“Ковид-19” цар тахлаас урьдчилан сэргийлэхтэй холбоотой нэмэлт Санхүүжилтийн хэлэлцээрийн төслийг дэмжлээ

Монгол Улсын Засгийн газрын хуралдаан 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр боллоо. Тус хуралдаанаар “Ковид-19” цар тахлаас урьдчилан сэргийлэхтэй холбоотой нэмэлт Санхүүжилтийн хэлэлцээрийн төслийг дэмжлээ. Төслийг УИХ-ын холбогдох Байнгын хороодтой зөвшилцөж, дэмжсэн тохиолдолд хэлэлцээрт гарын үсэг зурах эрх олгох тухай Ерөнхий сайдын захирамж гарах юм. Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжиж байгаа “Монгол Улсад Ковид-19-өөс урьдчилан […]

ТАНИЛЦ: Хөдөлмөрийн тухай хуулийн ОНЦЛОХ заалтууд

Хөдөлмөрийн тухай хуулийг анх удаагаа шинэчилсэн найруулгаар УИХ-аар хэлэлцэж эхлээд байгаа бөгөөд  Монгол Улсад хөдөлмөр эрхэлж буй 1.8 сая хүнд шууд үйлчлэх уг хуулийн төсөл олон нийт анхаарлын төвд байна. Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулга нь ирээдүйн ажил мэргэжилд гарах өөрчлөлтүүдийг тусгаж, залуучуудын ажил эрхлэх боломжийг нэмэгдүүлэх үүднээс бүтэн бус цагийн ажил эрхлэлт, зайнаас ажиллах, […]

Шадар сайд Я.Содбаатар Азийн хөгжлийн банкны удирдлагуудтай цахим уулзалт хийлээ

Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатар Азийн Хөгжлийн банкны Монгол Улсыг хариуцсан захирал Павит Рамачандрантай 2021 оны 01 дүгээр сарын 19-ны өдөр цахим уулзалт хийлээ. Уулзалтаар 2021-2024 онуудад Монгол Улстай хамтран хэрэгжүүлэх түншлэлийн стратегид багтсан буцалтгүй тусламж, техникийн туслалцааны төсөл хөтөлбөрүүдийн талаар санал солилцлоо. Өнгөрсөн 28 жилийн хугацаанд Азийн хөгжлийн банк Монгол Улсад нийт 3.2 тэрбум […]

Я.Содбаатар: Төр, иргэн нь нэгдмэл байж цар тахлыг эрсдэл багатай даван туулна

Өндөр хөгжилтэй, хөгжингүй, ядуу буурайгаар нь улс орнуудыг ялгалгүй өмнөө “сөхрүүлж”, барьц алдуулж байгаа коронавируст цар тахал дэлхий нийтэд хүнд сорилт болсон. Үүнийг даван туулахын тулд улс орнууд өөрийн онцлог, халдварын тархалтын нөхцөл байдлаас шалтгаалан тодорхой арга, төлөвлөгөө ашиглан тэмцэж байна. Манай улсын хувьд халдварын нөхцөл байдлыг хэрхэн зураглаж байгаа, цаашид байдал хүндэрвэл хэрхэх талаар […]

“Чанг Шэн Олон Улсын ачаа тээврийн чөлөөт бүс” ХХК-аас ЗАА-ны хамт олонд хандив илгээлээ

Монгол Улсад Ковид-19 цар тахал дотоодод бүртгэгдсэнтэй холбогдуулан н.Мандал захиралтай “Чанг Шэн Олон Улсын ачаа тээврийн чөлөөт бүс” ХХК-аас  “Замын-Үүд” чөлөөт бүсийн Захирагчийн ажлын албаны хамт олонд энэ хүнд цаг үеийг хамтдаа даван туулахыг уриалж сэтгэлийн хандив илгээснийг  /2000 маск/   талархан хүлээн авлаа. “Чанг Шэн Олон Улсын ачаа тээврийн чөлөөт бүс” ХХК нь  чөлөөт бүсэд […]