在自由区开展运营证书
Чөлөөт бүсэд үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл
“Замын-Үүд” чөлөөт бүсэд үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл авахад дараах холбогдох хууль тогтоомжийн дагуу материалаа Захирагчийн ажлын албаны аж ахуйн нэгжийн бүртгэл мэдээлэл хариуцсан мэргэжилтэнд бүрдүүлж өгнө.
Бүрдүүлэх материал:
- Газрын нэг удаагийн төлбөр төлсөн баримт
- ОӨУБЕГ-аас олгосон хуулийн этгээдийн нэрийн баталгаажуулалтын хуудас
- Бүртгэлийн тэмдэгтийн хураамж төлсөн баримт /44000 төгрөг, хуулийн этгээдийн дансанд/
- Бүртгэлийн үйлчилгээний хураамж төлсөн баримт /5000 төгрөг, хуулийн этгээдийн дансанд/
- Бүртгэлийн тэмдэгтийн хураамж төлсөн баримт /44000 төгрөг, “3амын-Үүд” чөлөөт бүсийн ЗАА, Төрийн сан 900036011 дансанд/
- Бүртгэлийн үйлчилгээний хураамж төлсөн баримт /5000 төгрөг, “3амын-Үүд” чөлөөт бүсийн ЗАА, Төрийн сан 900036011 дансанд/
- Батлагдсан өргөдлийн маягт
- Аж ахуйн нэгжийн албан тоот
- Үүсгэн байгуулагчийн баримт бичгийн хуулбар /иргэний үнэмлэх/
- Үүсгэн байгуулагчийн шийдвэр, тогтоол, дүрэм
- Төсөл сонгон шалгаруулалтанд оролцсон хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
- Чөлөөт бүсэд үйл ажиллагаа эрхлэх шинээр үүсгэн байгуулагдсан аж ахуйн нэгжийн гэрчилгээний хуулбар
Холбогдох хууль тогтоомж:
- Чөлөөт бүсийн тухай хууль
- Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга, “Алтанбулаг” чөлөөт бүс, “Замын-Үүд” чөлөөт бүс,” “Цагааннуур” чөлөөт бүсийн захирагчийн 2015 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 1436, А/72, А/56, 33 тоот хамтарсан тушаал, захирамж
- Чөлөөт бүсэд үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээд болон эд хөрөнгийн эрхийг улсын бүртгэлд бүртгэх тусгай журам
- Улсын бүртгэлийн ерөнхий газартай байгуулсан хамтран ажиллах гэрээ 2015.09.03-ны 05, 15/14 тоот
- Тэмдэгтийн хураамжийн тухай хууль