Түүхэн товчоо

1995.12.04 УИХ-ын 87 дугаар тогтоолоор “Монгол Улсад Эдийн засгийн чөлөөт бүс байгуулах үзэл баримтлал”-ыг баталжээ.

2002 он  “Чөлөөт бүсийн тухай хууль” батлагдсан байна.

2003.06.20 Замын-Үүд эдийн засгийн чөлөөт бүс байгуулахтай холбогдуулан авах арга хэмжээний тухай УИХ-ын 34-р тогтоол гарчээ.

2004.02.18 Засгийн Газрын 45 дугаар тогтоолоор Үйлдвэр, худалдааны яамны дэргэд  Замын-Үүд эдийн засгийн  чөлөөт бүсийн ажлын алба байгуулагдсан түүхтэй.

2004.04.22 УИХ-ын 17 дугаар тогтоолоор “Замын-Үүд” эдийн засгийн чөлөөт бүсийг байгуулж, нутаг дэвсгэрийн хэмжээг 900 га-гаар тогтоож, хилийн заагийг тодорхойлжээ.

2004.08.19 Үйлдвэр, худалдааны сайдын 123 дугаар тушаалаар “Замын-Үүд” эдийн засгийн чөлөөт бүсийн Захирагчийн ажлын албаны бүтэц орон тоог шинэчлэн баталжээ.

2005.04.19 Замын-Үүд эдийн засгийн чөлөөт бүсийн  шав тавих ёслол болжээ.

2008 он Замын-Үүд эдийн засгийн чөлөөт бүсийн  Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ судалгаа, Мэргэжлийн албадын нэгдсэн байрны зураг төсөв,  Замын-Үүд сумын төв замаас чөлөөт бүсийн нутаг дэвсгэр хүртэлх 6 урсгалтай хатуу хучилттай 1 км авто зам барих ажлын зураг төсөв,  Хөрсний инженер геологийн судалгаа, Хот төлөвлөлтийн тойм судалгаа, Усны хайгуул, усан хангамжийн судалгааг тус тус гүйцэтгэжээ.

2008.12.04 Монгол Улсын Их Хурлын 41 дугаар тогтоолоор “Замын-Үүдийн дэд бүтцийг сайжруулах төсөл”-ийн бүтээн байгуулалтын ажлыг улсын төсвийн хөрөнгө оруулалт, Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу хөнгөлөлттэй зээлэнд хамруулах шийдвэр  гаргажээ.

2011 он “Замын-Үүдийн дэд бүтцийг сайжруулах төсөл”-ийн хүрээнд чөлөөт бүсэд баригдах инженерийн байгууламж, түүний шугам хоолойн трассыг тогтоов.

2011.06.22 Засгийн газрын 187-р тогтоолоор “Замын-Үүд ”эдийн засгийн чөлөөт бүсийн мастер төлөвлөгөөг баталжээ.

2013.11.08 Чөлөөт бүсийн гүний гарцанд байрлах150 тонны даацтай авто электрон пүү, пүүний хяналтын байрыг Дорноговь аймгийн Улсын комисс, ЭЗХЯ-ны ажлын хэсэг хүлээн авчээ.

2015.02.12 УИХ-ын 33-р тогтоолоор “Замын-Үүд ”эдийн засгийн чөлөөт бүс байгуулах тухай” тогтоолд өөрчлөлт оруулжээ.

2019.01.17 Шадар сайдын тушаалаар Азийн хөгжлийн банкны бүс нутгийн хамтын ажиллагаа болон интеграцийн төслүүдийг бэлтгэх техникийн туслалцааны  төсөлтэй холбогдуулан ажлын хэсгийг байгууллаа.

2019.10.23 Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны  хуралдаанаар  “Чөлөөт бүсийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл”-ийг хэлэлцэн дэмжиж, УИХ-ын нэгдсэн хуралдаанд танилцуулхаар болжээ.

2019.10.25 УИХ-ын чуулганаар Чөлөөт бүсийн хуулийн төслийг хэлэлцэж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр ЭЗБХ-нд шилжүүлэв.

2020.03.25 Засгийн газрын 105-р тогтоолоор Чөлөөт бүсээс зорчигчийн худалдаж авсан НӨАТ-аас чөлөөлөх 3.0 сая төгрөг хүртэл үнийн дүнтэй барааны нэр төрлийн жагсаалтыг батлав.

2020.07.02 МУ-ын Засгийн газар, АХБ-тай хамтарсан   Эдийн засгийн хамтын ажиллагааны бүсийг хөгжүүлэх 30 сая ам.долларын санхүүжилт бүхий зээлийн хэлэлцээрт гарын үсэг зурав.

 

“Замын-Үүд” чөлөөт бүсийн Захирагчийн Ажлын алба