“Эдийн засгийн коридорт чөлөөт бүс холбогдох нь” сэдэвт хөрөнгө оруулагчдын форум болно

2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр МҮХАҮТ-ын Их танхимд “Эдийн засгийн коридорт чөлөөт бүс холбогдох нь” сэдэвт хөрөнгө оруулагчдын форум зохион байгуулагдах гэж байна. Тус форумыг МҮХАҮТ болон Хөрөнгө оруулагчдын зөвлөлөөс хамтран зохион байгуулж байгаа бөгөөд  форумын гол зорилго нь “Чөлөөт бүсийн хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох, үйл ажиллагааг идэвхжүүлэх, гадаад дотоодын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх боломжийн талаар хөрөнгө оруулагчдын санал зөвлөмжийг боловсруулж, иргэд олон нийтэд түгээх, шийдвэр гаргах түвшинд хүргэж ажиллахад” оршиж байгаа юм.

Форум үндсэн гурван хуралдааны дагуу зохион байгуулагдах бөгөөд Гурван улсын эдийн засгийн коридор түүний ач холбогдол, Монгол улсын хөгжлийн бодлого төлөвлөлтөнд чөлөөт бүсийн эзлэх байр суурь, хэрэгцээ шаардлага, Монгол Улсын Чөлөөт бүсийн хөгжлийн үндсэн чиглэлүүд, Монгол Улсын тээвэр ложистикийн бодлого, түүнд чөлөөт бүсийн гүйцэтгэх үүрэг, ач холбогдол, Чөлөөт бүсүүдийн банк санхүүгийн тогтолцоо, түүнийг хэрэгжүүлх хэрэгцээ шаардлага, Чөлөөт бүсийн төмөр замын сүлжээнд холбох төсөл арга хэмжээ, үр ашиг, Чөлөөт бүсийн ложистикийн төвийн төсөл хэрэгжүүлэх арга зам, “Замын-Үүд” чөлөөт бүсийн макетын танилцуулга, Баяннуур хотын Б загварын гүний гаалийн танилцуулга болон БНХАУ-ын чөлөөт бүстэй Алтанбулаг  чөлөөт бүсийг шууд холбох боломжийн тухай гэсэн сэдвүүдээр эхний хоёр хуралдаанаар мэдээлэл өгнө.

Харин “Цагааннуур”, “Алтанбулаг” чөлөөт бүсийн өнөөгийн байдал, хэтийн төлөв, “Замын-Үүд” чөлөөт бүсийн өнөөгийн байдал, цаашдын хөгжлийн чиг хандлагын талаар гуравдугаар хуралдаанаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх юм.

Үйл ажиллагааны төгсгөлд тус форумын санал дүгнэлт, зөвлөмжийг боловсруулж танилцуулах тул олон нийтэд нээлттэй форум уулзалтад хөрөнгө оруулагч, иргэд, аж ахуй нэгжийн төлөөлөл та бүхнийг идэвхитэй оролцоно уу хэмээн  урьж байна.

Холбоо барих:

Хаяг: Ж.Самбуугийн гудамж Засгийн

газрын 11-р байр Чингэлтэй дүүрэг 

“Замын-Үүд” чөлөөт бүсийн

Захирагчийн Ажлын алба:

Утас: 330492, 264301

И-мэйл хаяг: Info@zfz.gov.mn

Цахим хаяг:www.zfz.gov.mn

 

“ЗАМЫН-ҮҮД” ЧӨЛӨӨТ БҮСИЙН ЗАХИРАГЧИЙН АЖЛЫН АЛБА