АЖ АХУЙН НЭГЖҮҮДИЙН АНХААРАЛД!!!

Монгол Улсын Их Хурлын 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуралдаанаар “Чөлөөт бүсийн тухай хууль”-д иргэн, хуулийн этгээдийн газрын эрхийн харилцаанд нэмэлт, өөрчлөлт оруулсан.
Дээрх хуулийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд “Замын-Үүд” чөлөөт бүсийн Захирагчийн 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн А/33 дугаар Захирамжаар 2016-2022 онд олгогдсон газруудын эрхийг АШИГЛАХ эрх болгон өөрчилсөн болно.
Түүнчлэн Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 110 дугаар тогтоолоор газрын харилцааны үйл ажиллагааг газрын нэгдмэл сангийн удирдлагын нэгдсэн цахим системийг хэрэглээнд нэвтрүүлж, газрын харилцааны үйлчилгээг цахимаар явуулж байгаа бөгөөд хөрөнгө оруулагч аж ахуйн нэгжүүд www.egazar.gov.mn газрын цахим системд хандан гэрээтэй танилцаж, тус гэрээний нөхцөлийг зөвшөөрч, эрх зүйн харилцаагаа баталгаажуулахыг мэдэгдье.

“ЗАМЫН-ҮҮД” ЧӨЛӨӨТ БҮСИЙН ЗАХИРАГЧИЙН АЖЛЫН АЛБА