“Замын-Үүд” чөлөөт бүсийн ерөнхий төлөвлөгөө
Монгол улс 1990-ээд онд зах зээлийн эдийн засагт шилжин орж, эдийн засгийн гадаад нээлттэй бодлого баримталж эхэлснээс хойш багагүй хугацаа өнгөрч, улс орноо дэлхийн олон улсын нийтлэг жишгээр хөгжүүлэх, гадаад орнуудтай эдийн засгийн харилцаагаа өргөжүүлэх зайлшгүй хэрэгцээ шаардлагыг үндэслэн Улсын Их Хурлын 1995 оны 87 дугаар тогтоолоор “Эдийн засгийн чөлөөт бүс байгуулах үзэл баримтлал” баталсан.
Монгол улсад чөлөөт бүс байгуулах, түүний хэлбэр, удирдлагын эрх хэмжээ, хяналтын тогтолцоо, чөлөөт бүсэд мөрдөх татвар, гаалийн дэглэмийн эрх зүйн үндсийг тодорхойлж, хэрэгжүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулах зорилгоор “Монгол Улсын чөлөөт бүсийн тухай” хуулийг УИХ-аар 2002 оны 06 дугаар сард хэлэлцэн баталсан ба 2003 онд Дорноговь аймгийн Замын-Үүд сумын нутаг дэвсгэрт “Замын-Үүд” эдийн засгийн чөлөөт бүс байгуулахаар шийдвэрлэж, улмаар эрх зүйн байдлыг тодорхойлох, хэрэгжүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулах зорилгоор 2004 оны 06 дугаар сард УИХ-аас “Замын-Үүдийн чөлөөт бүсийн эрх зүйн байдлын тухай” хуулийг баталснаар үйл ажиллагааг эхлүүлсэн байна.
“Замын-Үүд” чөлөөт бүсийг дэлхийн жишигт нийцсэн, хүн амын суурьшил бүхий томоохон эдийн засгийн худалдаа, үйлдвэрлэлийн төв болгохоор өнгөрсөн хугацаанд улсын төсвийн хөрөнгөөр 2008 онд Үйлдвэр худалдааны яамны захиалгаар “Замын-Үүд” чөлөөт бүсийн мастер төлөвлөгөө боловсруулах, инженер хайгуулын судалгаа, байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний ажлуудыг хийж гүйцэтгэсэн.
Дээрх мастер төлөвлөгөөнд “Замын-Үүд” чөлөөт бүсийг төвлөрсөн инженерийн хангамжтай бие даасан орчин үеийн суурьшлын бүс болгоход 2 үе шаттайгаар хөгжүүлэхээр төлөвлөгдсөн бөгөөд энэхүү бодлогын баримт бичигт эхний ээлжийн 300 га газарт төвлөрсөн инженерийн шугам сүлжээний дэд бүтцийн барилга байгууламжийн ажлын зураг төслийг мэргэжлийн эрх бүхий байгууллагуудаар боловсруулж, “Замын-Үүдийн дэд бүтцийг сайжруулах төсөл” (2014-2017 он), “Эдийн засгийн хамтын ажиллагааны бүсийг хөгжүүлэх төсөл” (2020-2027 он)-үүдийг тус тус хэрэгжүүлэн ажиллаж байна.
“Замын-Үүд” чөлөөт бүсийн мастер төлөвлөгөөнд улсын төсвийн хөрөнгө болон гадаадын зээл, тусламжаар хэрэгжүүлэх нийгмийн үйлчилгээний барилга байгууламж, дэд бүтцийн барилга байгууламж барих газруудыг “Замын-Үүд” чөлөөт бүсийн Захирагчийн ажлын албанд тус бүсийн Захирагчийн захирамжаар газар олголтыг хийж, ерөнхий төлөвлөгөөний үүргийн бүсчлэлийн дагуу бүтээн байгуулалтын ажлуудыг шат дараатайгаар хэрэгжүүлж байна. Үүнд:
(Холбогдох дэлгэрэнгүй мэдээллийг жагсаалтыг дарж авна уу)
Дэлгэрэнгүй мэдээлэл авах:
Хот байгуулалт, газар зохион байгуулалт хариуцсан ахлах мэргэжилтэн Ш.Амартүвшин
Хаяг, утасны дугаар:
“Замын-Үүд” чөлөөт бүсийн Захирагчийн ажлын алба / Засгийн газрын 11-р байр 11 давхар, ЧД, Улаанбаатар/ +97651264310
