Бараа эргэлтийн мэдээ

“Замын-Үүд” чөлөөт бүсийн нутаг дэвсгэр дээр 11 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд 14 аж ахуйн нэгж барилга байгууламж барьж, 90174.7 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдээд байна.

“Замын-Үүд” чөлөөт бүсийн нутаг дэвсгэрт 2022 оноос хойш аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаагаа тогтвортой явуулж эхэлсэн ба аж ахуйн нэгжүүдийн  бараа татан авалт, борлуулалтын орлогын талаарх мэдээллийг сар бүр тухайн хуулийн этгээдээс авч, тогтвортой үйл ажиллагаа явуулж буй эсэхэд хяналт тавьж ажилладаг. Өнгөрсөн хугацаанд чөлөөт бүсийн нутаг дэвсгэрт 26764.24 сая төгрөгийн борлуулалт хийсэн ба 2025 оны борлуулалт өмнөх оны борлуулалтаас даруй 2 дахин нэмэгдсэн үзүүлэлттэй байна.

Дэлгэрэнгүй мэдээлэл авах:
Гэрээ эрх зүй хүний нөөцийн хэлтэс, Бүртгэлийн мэргэжилтэн Я.Хүрэлчулуун
Хаяг, утасны дугаар:
“Замын-Үүд” чөлөөт бүсийн Захирагчийн ажлын алба
/Засгийн газрын 11-р байр 11 давхар, ЧД, Улаанбаатар хот/ +97651263300