Дулааны станц төлөвлөгөөний дагуу дулаан түгээж эхлэв

“Замын-Үүд” чөлөөт бүсийн Захирагчийн Ажлын албанаас санаачлан хэрэгжүүлсэн “Замын-Үүдийн дэд бүтцийг сайжруулах төсөл”-ийн хүрээнд хийгдсэн   90 мВ хүчин чадалтай дулааны станц 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр төлөвлөгөөний дагуу дулаан түгээж эхэллээ. Тус дулааны станц ийнхүү зургаан жилийн дараа Монгол Улсын Засгийн газрын бодлого шийдвэрийн дагуу туршилт тохируулгын ажлыг эрчимжүүлэн, анхны галлагаагаа хийж, хугацаандаа “Замын-Үүд” чөлөөт бүс болон сумын иргэдийг дулаанаар бүрэн хангах үйл ажиллагааг эхлүүлэв.

“Замын-Үүд” чөлөөт бүсэд дулаан дамжуулах 5 төв, Замын-Үүд суманд дулаан дахин дамжуулах 7 төвийг холбогдох шугам сүлжээний хамт барьж байгуулсан. Уг дулаан дамжуулах төвүүдэд дараах ажлуудыг хийж гүйцэтгэсэн байна.

Ус дулаан дамжуулах төв-1  

Тус төвийн хүчин чадлыг нэмэгдүүлэхээр 5МВт хүчин чадалтай ялтсан дулаан солилцуур суурилуулсан байна.

-Ус дулаан дамжуулах төв-3

Ф219 мм 120 метр шугам шинээр татаж, УДДТ-3 цахилгаан тэжээлийн 150 метр кабелийг татан, оруулгын ажлыг хийн, цахилгаан холболтыг хийж гүйцэтгэв.

-Ус дулаан дамжуулах төв-4

Ф219мм 6 метр  шугамыг хэрэглэгчийн шугам сүлжээнд холбож, худаг шинээр хийн,  УДДТ-4 цахилгаан тэжээл 77 метр цахилгаан дамжуулах кабелийг холбов.

-Ус дулаан дамжуулах төв-6

Ф159мм голчтой 6 метр  шугамыг хэрэглэгчийн шугам сүлжээнд холбож, 94 метр кабель татан, оруулгын холболтын ажлыг хийж гүйцэтгэсэн байна.

-Ус дулаан дамжуулах төв-7

Ф219 мм голчтой 56 метр шугам шинээр татсан.

-Ус дулаан дамжуулах төв-8

Ус дулаан дамжуулах төвөөс ф219 мм 80 метр шугамыг татаж хэрэглэгчийн шугамд холбосон байна.

-Ус дулаан дамжуулах төв-9

Ф219мм голчтой 12 метр шугам татаж хэрэглэгчтэй холбох ажил хийгдсэн байна.

-Ус дулаан дамжуулах төв-10

Ф159мм голчтой 8 метр шугамыг УДДТ болон хэрэглэгчийн шугам хоорондох холболтын ажлуудыг тус тус хийж  гүйцэтгэжээ. Мөн өвлийн бэлтгэл ажлыг хангах үүднээс түлшийг татан буулгах болон зөөх ажлыг цаг тухайд хийж гүйцэтгэж байгаа бөгөөд одоогийн байдлаар 2560 тонн нүүрсний нөөцийг татан авсан байна.

“ЗАМЫН-ҮҮД” ЧӨЛӨӨТ БҮСИЙН ЗАХИРАГЧИЙН АЖЛЫН АЛБА