ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЭГЖИД ЖОЛООЧ АЖИЛД АВНА

Монгол Улсын Засгийн газар Азийн Хөгжлийн Банкны (АХБ) санхүүжилттэй L3936-MON: “Эдийн Засгийн Хамтын Ажиллагааны Бүс Хөгжүүлэх Төсөл“-ийг хэрэгжүүлж байна. Уг төслийн хүрээнд Төслийн хэрэгжүүлэх нэгж (ТХН)-д бүтэн цагаар ажиллах Жолооч-ийг сонгон шалгаруулж ажилд авна. Жолооч нь ТХН-ийн аюулгүй тээвэрлэлт, өдөр тутмын төсөл хэрэгжүүлэх үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх бөгөөд Төслийн зохицуулагч/захирлын удирдлагад ажиллана.

Сонирхсон нэр дэвшигчид өөрийн намтар болон холбогдох баримт бичгийг 2025 оны 08 дугаар сарын 22-ны 17:00 цаг-аас өмнө procurement.mon3936@gmail.com цахим шуудангаар эсвэл доорх хаягаар илгээж болно.

Хаяг: Эдийн засгийн хамтын ажиллагааны бүс хөгжүүлэх төслийн нэгжийн байр, Тод Тауэр #1001 тоот, Анкарагийн гудамж-23, 4-р хороо, Чингэлтэй дүүрэг, Улаанбаатар-15160, Монгол Улс.