Ерөнхий сайд Л.Оюун-эрдэнэ: Өмнөговь, Дорноговь аймгийг НОГООН БҮС болгож экспортын урсгалаа нэмнэ

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Өмнөговь аймаг, Цагаан хад дахь дархлаажуулалтын цэгт ажиллалаа. 2021 оны 05 дугаар сарын 07-ны байдлаарнүүрс тээврийн жолооч, хил гаалийн ажилтан, суурьшлын бүс болон багийн 40 гаруй мянган хүн нэгдүгээр тун, 12 мянга гаруй хүн хоёрдугаар тундаа хамрагджээ. Үүнээс нүүрс тээврийн 8,236 жолооч эхний, 5,393 нь хоёр дахь, нийт 13 мянга […]

Сангийн сайд Б.Жавхлан: Замын-Үүд боомтыг эрүүл, ногоон бүс болгох зорилт тавин ажиллаж байна

Сангийн сайд Б.Жавхлан БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Цай Вэньруйг хүлээн авч уулзав. Тус уулзалтаар хоёр улсын хилийн боомтуудын үйл ажиллагаа, вакцины нийлүүлэлтийн асуудлаар ярилцлаа. Дэлхийн нийтийг хамарсан коронавируст халдвар улс орны эдийн засаг, хүн амын эрүүл мэндийг өндөр эрсдэлд оруулж буй энэ цаг үед БНХАУ вакцин нийлүүлэлтийг саадгүй явуулж байгаад Сангийн сайд талархал […]

АНУ-ын конгресст “гуравдагч хөршийн худалдааг дэмжих тухай хууль”-ийн төслийг дахин өргөн барив

АНУ-ын Конгресс дэх Төлөөлөгчдийн танхимын гишүүн Монгол-Америкийн Бүлгийн хамтран даргалагч Д.Тайтус, Д.Янг нар “Гуравдагч хөршийн худалдааг дэмжих тухай хууль”-ийн төслийг хамтран санаачилж, 2021 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр Конгрессын Төлөөлөгчдийн танхимд дахин өргөн барив. Энэхүү хуулиар Монголын оёмол сүлжмэл бүтээгдэхүүнийг АНУ-ын зах зээлд татваргүй нийлүүлэхийг зорьж буй бөгөөд энэ нь цаашлаад Монгол Улсын эдийн […]

Нүүрс баяжуулах үйлдвэр ашиглалтад орсноор мянга орчим ажлын байр шинээр бий болно

Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан 2021 оны 04 дүгээр сарын 28-ны  өдөр  боллоо. Тус хуралдаанаар хэд хэдэн асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэсэн бөгөөд “Таван толгойн ордыг ашиглах үйл ажиллагааг эрчимжүүлэх талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолыг батлав. Тогтоолд “Таван толгойн үйлдвэрлэл, технологийн паркийн бүтээн байгуулалтад багтаж буй төслүүд, нүүрс баяжуулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын […]