“Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс”-ийн хөрөнгө оруулалтын чуулга уулзалт боллоо

 “Замын-Үүд” чөлөөт бүсийн Захирагчийн Ажлын алба, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Эрээн хотын Ардын Засгийн газартай хамтран Монгол, Хятадын “Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс”-ийн хамтарсан хөрөнгө оруулалтын чуулга уулзалтыг 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдөр БНХАУ-ын Бээжин хотноо зохион байгууллаа. Чуулга уулзалтад Монгол талаас Эдийн засаг, хөгжлийн яам, “Замын-Үүд” чөлөөт бүс, Монголын Худалдаа аж үйлдвэрийн...

Хилийн байгууллагуудын хяналт удирдлагын нэгдсэн цахим систем хөгжүүлэлтийн ажлыг эрчимжүүлэх ажлын хэсгийн хуралдаан боллоо

Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банктай хамтран “Эдийн засгийн хамтын ажиллагааны бүс хөгжүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлж байгаа бөгөөд энэ төслийн хүрээнд Монгол Улсын Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайдын тушаалаар хилийн байгууллагуудын хяналт удирдлагын нэгдсэн цахим систем хөгжүүлэлтийн  ажлыг эрчимжүүлэх, ажлын уялдаа холбоог хангах чиг үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдсан ба өнөөдөр тус ажлын...

“Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс”-ийн үйл ажиллагааг эрчимжүүлэх чиглэлээр Ажлын түвшний уулзалт хийгдлээ

Монгол, Хятадын “Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс байгуулах тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн хэрэгжилтийг хангах, хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлэх чиглэлээр Хамтарсан гүйцэтгэх зөвлөлийн анхны хуралдааны бэлтгэл ажлыг хангах зорилгоор хоёр талын Ажлын түвшний уулзалтыг /2024.04.09/ БНХАУ-ын ӨМӨЗО-ны Эрээн хотод зохион байгууллаа. Тус уулзалтыг Монгол...

БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхэт Элчин сайд Шэн Миньжуан чөлөөт бүсийн үйл ажиллагаатай танилцлаа

 “Замын-Үүд” чөлөөт бүсийн Захирагч Ц.Ганбат Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэн Миньжуанийг /2024.03.23/ чөлөөт бүс дээр хүлээн авч уулзалт хийн, чөлөөт бүсийн бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт, хэрэгжиж буй төсөл хөтөлбөр, хууль эрх зүйн орчны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг өглөө. Мөн “Монгол, Хятадын Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын...

Төслийн үйл ажиллагааны хэрэгжилтэд хяналт, үнэлгээ хийх зорилгоор  (АХБ) томилолтын баг ажиллалаа

“Замын-Үүд” чөлөөт бүсэд Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр “Эдийн засгийн хамтын ажиллагааны бүс хөгжүүлэх төсөл” хэрэгжиж байна. Тус төслийн үйл ажиллагааны хэрэгжилтэд хяналт тавих зорилгоор Азийн хөгжлийн банкны төлөөллүүд 2024 оны 03 дугаар сарын 11-19-ний өдрүүдэд Монгол Улсад албан томилолтоор ажиллалаа. Томилолтын баг бүрэлдэхүүн ажиллах хугацаандаа төслийн ерөнхий үйл ажиллагаа, хэрэгжилтийн явцыг хэлэлцэж, “Замын-Үүд” чөлөөт бүс,...

“Малчдадаа тусалъя сайн санааны аян”-д нэгдэж хандив өглөө

Улс орон даяар Монгол улсын нийгэм, эдийн засгийн гол түшиц тулгуур болсон мал, аж ахуйн салбарын өвөлжилт, хаваржилт хүндэрч байгаатай холбогдуулан зудын эрсдэлийг бууруулахад чиглэсэн бүх талын арга хэмжээг авч ажиллаж байна.Замын-Үүд сумын зүгээс мал аж ахуйн өрхийн өвөлжилт, хаваржилт хүндэрч байгаатай холбогдуулан гарч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, малчин түмэндээ сэтгэлийн дэм, эд материалын тусламж...
1 2 3 4 5 55