Алсын хараа

Олон улсын жишигт нийцсэн, дэвшилтэт технологи, инновацид суурилсан, байгаль орчинд ээлтэй “Эдийн засгийн хамтын ажиллагааны бүс” болно.

Эрхэм зорилго

“Эдийн засгийн хамтын ажиллагааны бүс” -ийг хөгжүүлэх Монгол улсын нийгэм эдийн засгийн хөгжилд бодит хувь нэмэр оруулахад оршино.

“Замын-Үүд” чөлөөт бүсийн зорилтууд

  • БНХАУ болон Зүүн хойд Азийн орнуудын зах зээлд нэвтрэх, Монгол Улсын гол үндсэн гарц болох

  • Уламжлалт бус үйлдвэрлэлийн чиглэлээр Монгол Улсын өрсөлдөх чадварыг сайжруулах үйл ажиллагааг дэмжих

  • Улс орон дахь ажилгүйдлийн түвшинг бууруулах, хүн амын орлогыг нэмэгдүүлэх зорилгоор нарийн мэргэжлийн шинэ ажлын байруудыг бий болгох

  • Технологи шилжүүлэх үйл ажиллагааг эрчимжүүлэх үүднээс гадаадын шууд хөрөнгө оруулалтыг татаж, уламжлалт бус бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэх бололцоог дотоодын бизнес эрхлэгчдэд олгох

  • Эдийн засгийн чөлөөт бүсийг байгуулж, хөгжүүлэхэд шаардлагатай зам, тээврийн сүлжээ, инженерийн дэд бүтэц бий болгох

  • Монгол Улсад аялал жуулчлалыг хөгжүүлэх, энэ төрлийн шинэ брэндийг бий болгох