Жагсаалт (согтууруулах ундаа)

“Замын-Үүд” чөлөөт бүсэд согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрлийн улсын тэмдэгтийн хураамж, гэрчилгээний төлбөр

Зөвшөөрлийн тухай хуулийн 5 дугаар зүйл, Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, 15.3 дахь хэсгийг үндэслэн “Замын-Үүд” чөлөөт бүсэд согтууруулах ундаа худалдах зөвшөөрлийг 5 жилийн хугацаатайгаар олгодог бөгөөд зөвшөөрөл хүсэгч нь дараах баримт бичгийг бүрдүүлнэ:

  1. Өргөдөл /эрхлэх үйл ажиллагааны чиглэл, ажилласан хугацаа зэргийг тодорхой дурдах/
  2. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
  3. Согтууруулах ундааны нэр төрөл, гарал үүслийг харуулсан мэдээлэл
  4. Худалдаа, үйлчилгээний газрын гадна, дотно тохижилт, аюулгүй байдлыг хангасныг харуулсан фото зураг
  5. Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /Төрийн сан MN740090100900009016 – 1,500,000.00/
  6. Хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгчийн мэдээллийн бүртгэлд бүртгүүлсэн эсэх тодорхойлолт
  7. Худалдааны цэгт худалдагч, үйлчилгээний цэгт холбогдох мэргэжлийн ажилчдыг орон тоогоор ажиллуулж, НД-ын шимтгэлийг хариуцан төлдөг эсэх Татварын байгууллагын тодорхойлолт
  8. Ажлын байрны галын аюулгүй байдлын дүгнэлт /ЗҮ сумын онцгой байдлын хэлтэс/
  9. Худалдаа үйлчилгээний газар нь гадна талбайгаа тохижуулж, гэрэлтүүлэг, камер байрлуулсан эсэх тодорхойлолт /ЗҮ сумын Цагдаагийн хэлтэс/- ыг бүрдүүлнэ.

Дэлгэрэнгүй мэдээлэл авах:

Гэрээ, эрх зүйн асуудал мэргэжилтэн Б.Сардана

Хаяг, утасны дугаар:

“Замын-Үүд” чөлөөт бүсийн Захирагчийн ажлын алба / Засгийн газрын 11-р байр 11 давхар, ЧД, Улаанбаатар/ +97651264310