“Замын-Үүд” чөлөөт бүсэд газар эзэмших, ашиглах эрхийн 4-р ээлжийн төсөл сонгон шалгаруулалт 2017 оны 05 дугаар сарын 26-наас 08 дугаар сарын 7-ны өдрийг хүртэл явагдаж амжилттай өндөрлөлөө.
Сонгон шалгаруулалтад нийт 19 төсөл ирсэнээс 9 аж ахуйн нэгжийн 12 төсөл шалгарсан байна. Шалгарсан аж ахуйн нэгжүүд газрын нэг удаагийн төлбөрөө холбогдох журмын дагуу хугацаанд нь төлж, нийт 422 сая төгрөгийг Улсын төсөвт төвлөрүүлээд байна.
ЗАМЫН-ҮҮД ЧӨЛӨӨТ БҮСИЙН ЗАХИРАГЧИЙН АЖЛЫН АЛБА