Газар эзэмшүүлэх, ашиглуулах төсөл сонгон шалгаруулах тухай “Замын-Үүд” чөлөөт бүсийн Захирагчийн 2018 оны 06 сарын 07-ны өдрийн А/29 тоот захирамжийг үндэслэн Дорноговь аймгийн Замын-Үүд суманд байрлах “Замын-Үүд” чөлөөт бүсийн 3,4-р хэсэгт дараах байрлалд газар эзэмшүүлэх, ашиглуулах төсөл сонгон шалгаруулалтыг 2018 оны 06 сарын 08-ны өдрөөс эхлэн 60 хоногийн хугацаатай зарлаж байна.
Сонгон шалгаруулалтын дугаар: ЗҮЧБ/СШ/06
Чөлөөт бүсийн 3,4-р хэсэгт эзэмшүүлж, ашиглуулах газрын байршил. Үүнд:
- “Замын-Үүд” чөлөөт бүсийн 3,4-р хэсгийн 16.9 га газрыг агуулах, ложистикийн зориулалтаар
- “Замын-Үүд” чөлөөт бүсийн 3,4-р хэсгийн 9.43 га газрыг үйлдвэрийн зориулалтаар
- “Замын-Үүд” чөлөөт бүсийн 3-р хэсгийн 9.43 га газрыг худалдаа үйлчилгээ зориулалтаар
- “Замын-Үүд” чөлөөт бүсийн 4-р хэсгийн 9.82 га газрыг аялал жуулчлалын зориулалтаар
Шалгаруулалтанд оролцогчдыг бүртгэх болон төслийг ирүүлэх эцсийн хугацаа;
2018 оны 06-р сарын 08-ны өдрийн 09.00 цагаас 2018 оны 08-р сарын 06-ний өдрийн 1200 цаг хүртэлх хугацаанд.
Төслийг хүлээн авах газрын хаяг, харилцах утасны дугаар;
Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Засгийн газрын 11-р байр “Замын-Үүд” чөлөөт бүсийн Захирагчийн Ажлын алба -1106 тоот
Дэлгэрэнгүй мэдээлэл авах:
Хариуцсан мэргэжилтэн: Ш.Амартүвшин
Харилцах утас: (976-51) 264301, 260143
Төслийн материал татаж авах: www.zfz.gov.mn
Дэлгэрэнгүйг энд дарж татаж авна уу: