“Зам-Үүд” чөлөөт бүсийн Захирагчийн Ажлын алба Монгол Улсын Их Сургуультай хамтран ажиллах гэрээ байгууллаа

2017 оны 10 дугаар сарын 5-ны өдөр Захирагч И.Батнасан болон МУИС-ийн захирал Я.Төмөрбаатар нар хамтран ажиллах гэрээнд харилцан гарын үсэг зурлаа.

Гэрээний хүрээнд талуудын хөгжил дэвшилд шаардлагатай хамтарсан судалгаа шинжилгээний ажил хийх, төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх болон байгууллагын үйл ажиллагаатай холбоотой төсөл, судалгаанд багш эрдэмтэд, мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөх, сургалт зохион байгуулах чиглэлээр хамтран ажиллах юм.

Leave a Reply