2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр МҮХАҮТ-ын хурлын танхимд “Чөлөөт бүсийн хууль эрх зүйн орчин, экспорт, импортын боломж” сэдэвт сургалт, хэлэлцүүлэг явагдаж өнгөрлөө. Тус сургалтанд:
- “Замын-Үүд” чөлөөт бүсийн Захирагчийн Ажлын алба
- “Цагаан нуур” чөлөөт бүс Захирагчийн Ажлын алба
- “Алтанбулаг” чөлөөт бүс Захирагчийн Ажлын алба
- Гаалийн ерөнхий газар
- Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар
- Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
- Хил хамгаалах ерөнхий газар
- Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим танилцуулга хийж,
чөлөөт бүсийн хөрөнгө оруулагчид болон хөрөнгө оруулах сонирхолтой аж ахуйн нэгж байгууллагууд тулгарч буй бэрхшээлүүд болон бусад асуудлаар харилцан санал бодлоо солилцлоо.
Сургалт, хэлэлцүүлгийн үр дүнд МҮХАҮТ-ын дэргэд “Хамтарсан ажлын хэсэг” байгуулахаар боллоо.
“ЗАМЫН-ҮҮД” ЧӨЛӨӨТ БҮСИЙН ЗАХИРАГЧИЙН АЖЛЫН АЛБА