“Хятад Монгол Оросын эдийн засаг худалдаа хамтын ажиллагаа-2018” форум Эрээн хотноо болоход бэлэн болоод байна.
“Бүс ба замын боломжийг түшиглэн эдийн засгийн хамтын ажиллагааны коридорыг бий болгох нь” сэдэвт Хятад, Монгол, Оросын эдийн засаг арилжаа худалдааны хамтын ажиллагаа-2018 форум болон жижиг дунд аж ахуйн нэгжийн хил дамнасан цахим худалдааны дээд хэмжээний чуулга уулзалт ирэх сарын 17-19-нд Эрээн хотын Олон улсын хурлын ордонд болох юм.
Арав дахь удаагийн энэхүү чуулга уулзалт нь Хятад Монгол Оросын төрийн тэргүүний зөвшилцлийн санаачилгын дагуу Хятад Монгол Оросын хөрш зэргэлдээ бүс нутгийн хамтын ажиллагаа болон хөгжлийг түлхүү ахиулах, Хятадын “Бүс ба зам”-ын санаачилгыг хэрэгжүүлэх, шинэ нөхцөл байдал дор гурван улсын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх томоохон үйл явдал болно.
Эрээн хот нь Хятад улс болон Өвөр монголын умардад нээлт хийх чухал суурин болсны хувьд сүүлийн жилүүдэд чөлөөтэй харилцах хөгжлийн хандлагыг бий болгож, боомтын давуу талаа түшиглэн Хятадын “Бүс ба зам”-ын санаачилгатай идэвхтэйгээр нэгдэж, Монгол, Оросын холбогдох газар орнуудтай эдийн засаг худалдааны солилцоогоо тасралтгүй гүнзгийрүүлж, Хятад улсын гол нээн хөгжүүлэх туршилтын орны бүтээн байгуулалтыг хурдасгаж, Хятад Монгол Оросын эдийн засаг худалдааны коридорын бүтээн байгуулалт, нэгдсэн хөгжлийг түлхүү ахиулж, хамтын ажиллагааны хүрээгээ илүү өргөжүүлж, гадагш нээлт хийх талаар бодит үр дүнд хүрчээ.
Эх сурвалж: www.solongo.news.mn
“ЗАМЫН-ҮҮД” ЧӨЛӨӨТ БҮСИЙН ЗАХИРАГЧИЙН АЖЛЫН АЛБА