“Хятад улсын зах зээлд нэвтрэх боломж” сургалт, семинар зохион байгуулагдлаа

МҮХАҮТ-аас гадаад худалдаа, экспортыг дэмжих үйл ажиллагааны хүрээнд БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ, БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө Засах орны Эрээн хотын Ардын Засгийн Газар болон Монгол Улсын Засгийн газраас Дэлхийн Банктай хамтран хэрэгжүүлж байгаа “Экспортыг дэмжих төсөл”-тэй хамтран “Хятад улсын зах зээлд нэвтрэх боломж” сургалт, семинарыг 2018 оны 3 дугаар сарын 21-ний өдөр зохион байгууллаа. Тус арга хэмжээг нээж МҮХАҮТ-ын дарга М.Оюунчимэг хоёр улсын худалдаа, экспортын боломжийн талаар үг хэлэв. Мөн БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Шин Хаймин оролцож БНХАУ-ын Засгийн газраас худалдаа эдийн засгийн үйл ажиллагааг дэмжих чиглэлээр сүүлийн үед хэрэгжүүлж байгаа бодлого, өнөөгийн байдлын талаар мэдээлэл хийлээ.

Сургалт, семинараар Эрээн хотын хилийн худалдааны чөлөөт бүсийн танилцуулга, МҮХАҮТ-ын дэргэдэх “Хятадтай хамтран ажиллах ажил хэргийн зөвлөл”-ийн танилцуулга, экспортыг дэмжих төслийн танилцуулга” сэдвээр мэдээлэл хийгдсэн.

Мөн манай “Замын-Үүд” чөлөөт бүсийн Захирагчийн Ажлын албанаас “Чөлөөт бүсийн хууль, эрх зүйн орчин, давуу тал,  хөрөнгө оруулалт, экспорт импортын боломж” сэдвээр мэдээлэл хийлээ.

Тус арга хэмжээнд 130 гаруй бизнес эрхлэгчид оролцож мэдээлэл авч, санал бодлоо хуваалцлаа.

Эх сурвалж: www.mongolchamber.mn

 

 

“ЗАМЫН-ҮҮД” ЧӨЛӨӨТ БҮСИЙН ЗАХИРАГЧИЙН АЖЛЫН АЛБА

Leave a Reply