Монгол, Хятадын Засгийн газар хооронд харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн БНХАУ-д хийж буй албан ёсны айлчлалаар Хоёр орны Ерөнхий сайд нар албан ёсны хэлэлцээ хийлээ. Хэлэлцээний дараа Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчян нар 2 талын хамтын ажиллагааны 11 баримт бичигт гарын үсэг зурлаа.

Энэ үеэр гарын үсэг зурсан 11 баримт бичгийн дотор “Монгол-Хятадын хилийн дагуух эдийн засгийн хамтын ажиллагааны зэргэлдээ бүсүүдийн бүтээн байгуулалтын хоёр талын Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулах хэлэлцээний явцыг түргэтгэх тухай Монгол Улсын Гадаад харилцааны яам, БНХАУ-ын Худалдааны яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг”-т Монгол улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар,  Хятадын Худалдааны сайд  Жун Шань нар гарын үсэг зурсан.

Leave a Reply