Монгол Улсын ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар ХКН-ын ӨМӨЗО-ы хорооны нарийн бичгийн дарга бөгөөд АТИХ-ын байнгын хорооны эрхлэгч Ли Жихэнтэй уулзав

ХКН-ын ӨМӨЗО-ы хорооны нарийн бичгийн дарга бөгөөд АТИХ-ын байнгын хорооны эрхлэгч Ли Жихэн 09-р сарын 17-ны өдрийн үдээс хойш Монгол Улсын Засгийн Газрын Хэрэг Эрхлэх Газрын дарга Г.Занданшатартай уулзав.

Дарга Ли Жихэн ӨМӨЗО-ы Намын хороо, Засгийн газрын нэрийн өмнөөс Монгол Улсын төлөөлөгчийн багийг халуун дотноор угтан авч буйгаа илэрхийлжээ. Тэрээр: – Хятад, Монголын хоорондох соёлын солилцоонд чухал гүүр болж байгаа Өвөр Монгол нь хоёр улсын хамтын ажиллагаа солилцооны механизмыг сайжруулж, Монгол Улстай бүх талаар гүнзгийрүүлсэн прагматик хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, хоёр тал худалдаагаа өргөжүүлэн хөгжүүлэх болно. Хятад, Монгол, Оросын эдийн засгийн коридорын бүтээн байгуулалт болон боомтын харилцан холболтыг бий болгох, хоёр талын соёлын солилцоог бэхжүүлэх, төрөл бүрийн салбарт хамтын ажиллагааны цар хүрээ, чанар, түвшинг шинэ шатанд гаргахад дэмжлэг үзүүлнэ гэжээ.

Г.Занданшатар Монгол, Хятад хоёр улсын хоорондын солилцоо, хамтын ажиллагаанд Өвөр Монгол чухал үүрэг гүйцэтгэж байгааг өндрөөр үнэлжээ. Тэрээр хэлсэн үгэндээ: Монгол Улс, Өвөр Монгол нь найрсаг хамтын ажиллагааны уламжлалтай. Урлаг, шинжлэх ухаан, технологи, соёл урлагийн хамтын ажиллагааг үргэлжлүүлэн бэхжүүлж, Монгол-Хятадын хоорондын эдийн засгийн хамтын ажиллагааны бүсийн бүтээн байгуулалтын ажлыг дэмжиж, талуудын эдийн засаг, худалдаа, дэд бүтэц, боомтын бүтээн байгуулалт, зам тээвэр зэрэг хүрээний хамтын ажиллагааг үргэлжлүүлэн гүнзгийрүүлж, хамтын хөгжилд хүрэхийн төлөө хамтран ажиллана гэдэгт итгэж байна гэжээ.

Эх сурвалж: www.solongonews.mn

 

“ЗАМЫН-ҮҮД” ЧӨЛӨӨТ БҮСИЙН ЗАХИРАГЧИЙН АЖЛЫН АЛБА

Leave a Reply