ӨМӨЗО-ны “Шинэ Барга зүүн хошууны Хилийн чөлөөт худалдааны бүс”-ийн төлөөлөлтэй уулзлаа

“Замын-Үүд” чөлөөт бүсийн Захирагчийн Ажлын албаныхан 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдөр   БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө Засах орны  “Шинэ Барга зүүн хошууны Хилийн чөлөөт худалдааны бүс”-ийн төлөөллийг хүлээн авч  уулзлаа. Тус уулзалтаар “Замын-Үүд” чөлөөт  бүс болон  “Шинэ Барга зүүн хошууны Хилийн чөлөөт худалдааны бүс”-ийн товч танилцуулга хийгдэж цаашид харилцаа холбоо тогтоох, хамтын ажиллагааг хөгжүүлэх талаар санал солилцлоо.

“Шинэ Барга зүүн хошууны Хилийн чөлөөт худалдааны бүс”-ийн хувьд БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө Засах орны Шинэ Барга зүүн хошууны албатай хамтран  хилийн бүсийн худалдааг нэмэгдүүлэх зорилгоор байгуулагдаж байгаа бөгөөд хилийн чөлөөт худалдааны татваргүй бүсийн хөрөнгө оруулалт, удирдлага, үйл ажиллагааг хариуцан ажиллахаараа онцлогтой юм байна.

“ЗАМЫН-ҮҮД” ЧӨЛӨӨТ БҮСИЙН ЗАХИРАГЧИЙН АЖЛЫН АЛБА

Leave a Reply