Чөлөөт бүсэд газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн төсөл сонгон шалгаруулалтанд материалаа ирүүлж тэнцсэн аж ахуй нэгж, компаниуд “Замын-Үүд” чөлөөт бүсэд үйл ажиллагаа явуулах хуулийн этгээдийн бүртгэлийн гэрчилгээ авахад дараах материалыг бүрдүүлсэн байна.
Үүнд:
- Баталсан маягтын дагуу гаргасан өргөдөл
- Үүсгэн байгуулагчийн баримт бичгийн хуулбар /Нотариатаар батлуулсан /
- Бүртгэлийн хураамж төлсөн баримт / ”Замын-Үүд” чөлөөт бүсийн Төрийн сангийн 900036011 тоот дансанд дотоодын хуулийн этгээд 44,000 төгрөг, гадаадын хөрөнгө оруулалттай хуулийн этгээд 750,000 төгрөг төлсөн байх/.
- Улсын бүртгэлийн ерөнхий газраас олгосон хуулийн этгээдийн нэрийн баталгаажуулалт
- Шаардлагатай тохиолдолд итгэмжлэл
- Хамтран ажиллах гэрээ /Чөлөөт бүсийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.4 дэх “Чөлөөт бүсийн Захирагчийн ажлын албанд бүртгүүлсэн хуулийн этгээд нь бусад хуулийн этгээдтэй гэрээний үндсэн дээр хамтран ажиллаж болох бөгөөд чөлөөт бүсэд гэрээгээр хамтран ажиллах хуулийн этгээд энэ хуульд заасны дагуу бүртгүүлж , чөлөөт бүс дэх хуулийн этгээдийн бүртгэлийн гэрчилгээ авна” гэсэн заалт хамаарах хуулийн этгээдэд/.
Дэлгэрэнгүй мэдээлэл авах: (976-11) 330462
“ЗАМЫН-ҮҮД” ЧӨЛӨӨТ БҮСИЙН ЗАХИРАГЧИЙН АЖЛЫН АЛБА