“Замын-Үүд” чөлөөт бүсийн Захирагчийн Ажлын алба Хил хамгаалах Ерөнхий газартай Чөлөөт бүсийн тухай хуулийн 17.1-ийн “Чөлөөт бүсийн захирагчийн ажлын алба улсын бүртгэл, татвар, гааль, шалган нэвтрүүлэх, хорио цээрийн дэглэмийг хэрэгжүүлэх ажлыг тухайн төрийн захиргааны байгууллагатай байгуулсан гэрээний үндсэн дээр тэдгээрийн төлөөллөөр дамжуулан хэрэгжүүлнэ” гэсэн заалтыг үндэслэн /2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр/ хамтран ажиллах гэрээ байгууллаа.
Тус гэрээнд “Замын-Үүд” чөлөөт бүсийн Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Д.Баасандорж, Хил хамгаалах ерөнхий газрын дарга бөгөөд Хилийн цэргийн штабын дарга, хурандаа Ц.Гансүх нар гарын үсэг зурав.
Хамтран ажиллах гэрээний гол зорилго нь “ Чөлөөт бүсийн тухай”, “Монгол улсын хилийн тухай” хуулиудын хэрэгжилтийг хангах, үйл ажиллагааны эрх зүйн үндсийг тодорхойлж хэрэгжүүлэх, талуудын хамтын ажиллагаатай холбогдсон харилцааг зохицуулахад оршиж байгаа юм.
thank you so much for this amazing website me and my kin favored this self-complacent and perceptivity