“Замын-Үүд” чөлөөт бүсийн Захирагчийн Ажлын албаны төлөөллүүд өнөөдөр /2020.07.20/ Хил хамгаалах ерөнхий газар болон чөлөөт бүсийн “Хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд тодотгол хийх, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө боловсруулах” зураг төслийн ажлыг гүйцэтгэгч “ТГТ” ХХК-тай уулзалт хийж, харилцан санал солилцлоо. Тус уулзалтаар чөлөөт бүсийн ерөнхий төлөвлөгөөнд тодотгол хийх, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө боловсруулах ажлын хүрээнд чөлөөт бүсийн гүний орц, гарц, байршлын талаарх асуудлыг ярилцсан бөгөөд зураг төсөл гүйцэтгэгч компанид холбогдох мэдээллүүдийг өгч ажиллалаа.
“ЗАМЫН-ҮҮД” ЧӨЛӨӨТ БҮСИЙН ЗАХИРАГЧИЙН АЖЛЫН АЛБА