Монгол Улсын Шадар сайд Азийн хөгжлийн банкны удирдлагуудыг хүлээн авч уулзав

Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатар “Азийн хөгжлийн банк”-ны удирдлагуудыг  хүлээн авч уулзлаа. Тус уулзалтаар Монгол улсад авч хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөр, зээл, тусламжийн талаар танилцуулсан юм.

Тухайлбал ​“Эдийн засгийн хамтын ажиллагааны бүсийг хөгжүүлэх төсөл”-ийн хүрээнд “Замын-Үүд” чөлөөт бүсийн бүтээн байгуулалтын ажлуудад санхүүгийн туслалцаа үзүүлж, Замын-Үүд суманд “Ургамал, хүнсний аюулгүй байдал”-ыг хангах ажлууд  хийгдэж байгааг дурьдлаа.

Уулзалтын төгсгөлд Монгол Улсын Шадар сайдын зүгээс “Азийн хөгжлийн банк”-тай цаашид ч хамтран ажиллахаа илэрхийлж, тус банкнаас хэрэгжүүлж байгаа төсөл, хөтөлбөрүүдэд анхаарч, хэрэгжилтийг үр дүнтэй болгох чиглэлд анхаарч ажиллахаа илэрхийлсэн  юм.

“ЗАМЫН-ҮҮД” ЧӨЛӨӨТ БҮСИЙН ЗАХИРАГЧИЙН АЖЛЫН АЛБА

Leave a Reply