Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин “Замын-Үүд” чөлөөт бүсийн үйл ажиллагаатай танилцлаа

[vc_row][vc_column][vc_column_text]Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр “Замын-Үүд” чөлөөт бүсийн үйл ажиллагаатай танилцлаа. Чөлөөт бүсийн Захирагч И.Батнасан  дэд бүтцийн бүтээн байгуулалт, хууль эрхзүйн орчин, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх мэдээллийг өгөв.

Манай улс “Давхар татвараас чөлөөлөх хэлэлцээр”-ийг 33 улстай, “Хөрөнгө оруулалтыг хөхүүлэн дэмжих, харилцан хамгаалах 2 талт хэлэлцээр”-ийг 39 улстай байгуулсан, Монгол улсад үйлдвэрлэсэн 7200 нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг Европын улс орнуудад хөнгөлөлттэй нөхцөлөөр, ямар нэг тарифын хязгаарлалтгүйгээр оруулах хөнгөлөлтийн системд хамрагдсан, Чөлөөт бүсийн тухай хуулиар хөрөнгө оруулагчдыг татварын хөнгөлөлт, чөлөөлөлт, хялбаршуулсан горимын бодлогоор дэмжихээр зохицуулагдсан байдаг.

“Замын-Үүд” чөлөөт бүсийн Захирагч И.Батнасан хэлэхдээ “Замын-Үүд” чөлөөт бүс нь Монгол, Орос, Хятад 3 улсыг холбосон төмөр зам, авто зам, агаарын зам дайран өнгөрдөг стратегийн чухал байршилд оршдог бөгөөд Монгол улсын нийт бараа эргэлтийн 70 хувь нь Замын-Үүд боомтоор нэвтэрч байна. Иймд “Замын-Үүд” чөлөөт бүсийн газар нутаг, зам харилцааны давуу талаа ашиглан Ази-Европыг холбосон худалдаа, эдийн засгийн гол гарц болгон хөгжүүлэхийг зорьж байгааг дурьдаад, Европын Холбоо болон түүний гишүүн орнуудтай худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны хүрээнд чөлөөт бүсэд хөрөнгө оруулалт татахад ГХЯ-ны үүрэг оролцоо нэн чухал байгааг дурьдаад, нягт уялдаатай, хамтран ажиллах талаар харилцан санал солилцон, дэмжлэг үзүүлэхийг хүслээ.

Уулзалтын төгсгөлд Гадаад харилцааны дэд сайд  Б.Мөнхжин   “Чөлөөт бүс нийгэмд чухал ач холбогдолтой төдийгүй үйл ажиллагаагаа бүрэн явуулах юм бол  гадаад худалдаа, Монголд үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүний экспортын хэмжээг нэмэгдүүлэх гэх мэт нийгэм эдийн засгийн хувьд чухал хувь нэмэртэй хэмээн” онцлосон юм.

“ЗАМЫН-ҮҮД” ЧӨЛӨӨТ БҮСИЙН ЗАХИРАГЧИЙН АЖЛЫН АЛБА

[/vc_column_text][vc_video link=”https://www.youtube.com/watch?v=2xz1hFBKHpg”][/vc_column][/vc_row]

Leave a Reply