УИХ-ын гишүүн, Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат өнөөдөр /2016.07.05/ БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Син Хайминг хүлээн авч уулзав. Уулзалтаар хоёр тал Замын-Үүд-Эрээний боомтод хил дамнасан чөлөөт бүс байгуулах, жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх гэх мэт хамтын ажиллагааны асуудлуудаар санал солилцлоо. Мөн Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Син Хаймин БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцян 07 дугаар сарын 13, 14-ний өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр төлөвлөж байгаа талаараа дуулгасан юм.
Sources:mi.gov.mn