Барилга, хот байгуулалтын сайд Г.Мөнхбаяр 03 дугаар сарын 25-26-ны өдрүүдэд чөлөөт бүсийн үйл ажиллагаатай танилцав. “Замын-Үүд” чөлөөт бүсийн Захирагч И.Батнасан чөлөөт бүсэд хэрэгжиж буй “Замын-Үүдийн дэд бүтцийг сайжруулах төсөл”-ийн хүрээнд хийгдэж байгаа цахилгаан хангамж, усан хангамж ариутгах татуурга, дулаан хангамж, авто замын бүтээн байгуулалтын ажлын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг өгч, цаашид авч хэрэгжүүлэх ажлын талаар санал солилцлоо.
“ЗАМЫН-ҮҮД” ЧӨЛӨӨТ БҮСИЙН ЗАХИРАГЧИЙН АЖЛЫН АЛБА