2017 оны 05 дугаар сарын 10-ны өдөр “Замын-Үүд” чөлөөт бүсийн Захирагчийн ажлын албаны Гадаад харилцаа, хамтын ажиллагаа, мэдээллийн технологийн хэлтсийн дарга Н.Зургаанжинг БНАЛАУ-аас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Сиалунгон Сэнг-Үнтон хүлээж авч уулзлаа.
Уулзалтаар талууд Монгол, Лаосын чөлөөт бүсийн өнөөгийн байдал, хөгжил, онцлог болон давуу талын талаар товч танилцуулж, цаашдын хамтын ажиллагааг хөгжүүлэх боломжийн талаар санал солилцов.
“ЗАМЫН-ҮҮД” ЧӨЛӨӨТ БҮСИЙН ЗАХИРАГЧИЙН АЖЛЫН АЛБА