МҮХАҮТ, ӨМӨЗО-ны Ардын Засгийн газар, Хятадын Олон улсын Худалдааны Хороо, ӨМӨЗО-ны Худалдааг дэмжих хороо хамтран ӨМӨЗО-ны худалдаа эдийн засгийн форумыг 2018 оны 7 дугаар сарын 6-ны өдөр гурав дахь удаагаа Улаанбаатар хотод зохион байгууллаа.
Энэ удаагийн худалдаа эдийн чуулган, үзэсгэлэн худалдаанд ӨМӨЗО-ны 12 аймгаас 260 гаруй компанийн төлөөлөл оролцож байна. 2017 онд ӨМӨЗО-оос манай улс руу чиглэсэн хөрөнгө оруулалт 1,4 тэрбум ам.долларт хүрчээ. Түүнчлэн өнгөрөгч 4 дүгээр сард Бээжин хотноо зохиогдсон бизнес чуулганы үеэр 6,4 тэрбум ам.долларын 54 гэрээ байгуулагдсан билээ.
Харин ӨМӨЗО-ны Худалдааг дэмжих хорооны дэд дарга Вэй Хун “Нэг бүс нэг зам” хамтын ажиллагааг урагшлуулах, Хятадын “Торгоны зам”-ыг Монголын “Тал нутгийн зам”-тай уялдуулах, Хятад Монголын бизнес эрхлэгчдийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд ӨМӨЗО-ны худалдаа эдийн засгийн гурав дахь чуулган үр өгөөжөө өгөх болтугай гэлээ.
Чуулганаар хоёр орны бизнес эрхлэгчид төслийн танилцуулгаа хийж ганцаарчилсан В2В уулзалтуудыг зохион байгуулав.
Бизнес чуулганы үеэр хоёр орны 12 аж ахуйн нэгж хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа.
Мөн хоёр талын Танхимын удирдлагууд ганцаарчилсан уулзалтууд зохион байгуулав. Энэ үеэр Ордос болон Хөлөнбуйр, Хөххотод ирэх 9 дүгээр сард зохион байгуулагдах үзэсгэлэн арга хэмжээний мэдээллийг хүргэж, хамтын ажиллагааны хүрээнд аялал жуулчлалын салбарт АТА карней хэрэгжүүлэхэд анхаарал хандуулахыг хүсэв.
ӨМӨЗО-ны худалдаа эдийн засгийн гурав дахь чуулганы хүрээнд зохион байгуулагдаж буй нэг томоохон арга хэмжээ нь “Өвөрмонголын бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн юм.
Эх сурвалж: www.mongolchamber.mn
“ЗАМЫН-ҮҮД” ЧӨЛӨӨТ БҮСИЙН ЗАХИРАГЧИЙН АЖЛЫН АЛБА