“Замын-Үүд” чөлөөт бүсийн захирагч И.Батнасан Монгол, Өвөр Монголын бизнес эрхлэгчдийн холбооны тэргүүн Л.Баатарыг хүлээн авч уулзав

“Замын-Үүд” чөлөөт бүсийн захирагч И.Батнасан Монгол, Өвөр Монголын бизнес эрхлэгчдийн холбоо /МӨМБЭХ/-ны тэргүүн Л.Баатарыг 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдөр албан өрөөндөөө хүлээн авч уулзлаа. Уулзалтад “Замын-Үүд” чөлөөт бүсийн Захирагчийн ажлын албаны дарга М.Энхбаяр, ГХХАМТ-ийн хэлтсийн дарга Н.Зургаанжин болон МӨМБЭХ-ны төлөөлөгчид оролцов.

Уулзалтын эхэнд ноён Л.Баатар МӨМБЭХ-ийн тухай товч танилцуулж, Өвөр Монголын Өөртөө Засах Орны 70 жилийн ой энэ онд тохиох гэж буйтай холбогдуулан хийгдэж буй бэлтгэл ажлуудын талаар цухас дурдсан юм. Түүнчлэн тэрээр Замын-Үүд чөлөөт бүсийн талаар сонирхож, цаашид хамтран ажиллах саналтай байгаагаа илэрхийллээ.

“Замын-Үүд” чөлөөт бүсийн захирагч И.Батнасан тус чөлөөт бүсийн тухай, хууль эрх зүйн орчин, хөнгөлөлт урамшуулал, давуу талын талаар дэлгэрэнүй мэдээлэл өгч, МӨМБЭХ-тэй хамтран ажиллахдаа таатай байх болно хэмээн тэмдэглэв.

“ЗАМЫН-ҮҮД” ЧӨЛӨӨТ БҮСИЙН ЗАХИРАГЧИЙН АЖЛЫН АЛБА

Leave a Reply