“Замын-Үүд” чөлөөт бүсийн Захирагчийн Ажлын алба 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 10:00 цагт “Замын-Үүд” чөлөөт бүсийн Хөрөнгө оруулагчдыг хүлээн авч, уулзалт зохион байгууллаа.
Уулзалтын эхэнд Замын-Үүд чөлөөт бүсийн Захирагч И.Батнасан чөлөөт бүсийн өнөөгийн байдал цаашдын чиг хандлагын талаар товч мэдээлэл өгч, хөрөнгө оруулагчдын сонирхсон асуултад хариулав.
Уулзалтад нийт 12 компанийн төлөөлөл оролцсон бөгөөд тэд чөлөөт бүсийн эрх зүйн орчин, гааль татварын хөнгөлөлт чөлөөлөлт зэрэгт тулгарч буй асуудлын талаар санал солилцлоо.
“ЗАМЫН-ҮҮД” ЧӨЛӨӨТ БҮСИЙН ЗАХИРАГЧИЙН АЖЛЫН АЛБА