УИХ-ы гишүүн Б.Дэлгэрсайханы урилгаар, БНХАУ-ын Эрээн хотын Засаг дарга, Шилийн гол аймгийн Засаг дарга тэргүүтэй албаны хүмүүс Улаанбаатар хотноо зочиллоо. Зочдыг УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан 2017 оны 09 дүгээр 05-ны өдөр Төрийн ордны уулзалтын танхимд хүлээн авч уулзлаа. Уулзалтад Байгаль орчны яам, Гадаадын иргэн харьяатын газар, “Замын-Үүд” чөлөөт бүсийн Захирагчийн ажлын албаны төлөөлөгчид байлцав.
Уулзалтын үеэр “Замын-Үүд” чөлөөт бүсийн Захирагч И.Батнасан чөлөөт бүсийн байдал, цаашдын хөгжлийн чиг хандлагын талаар товч танилцуулга хийж, хамтын ажиллагааны боломжийн талаар төлөөлөгчидтэй санал солилцлоо.
“ЗАМЫН-ҮҮД” ЧӨЛӨӨТ БҮСИЙН ЗАХИРАГЧИЙН АЖЛЫН АЛБА