2017 оны 10 дугаар сарын 3-ны өдөр “Blue Sky” зочид буудалд “Монгол, Оросын хатмын ажиллагаа-2017” эдийн засгийн чуулга уулзалт амжилттай зохион байгуулагдаж өнгөрлөө.
Чуулга уулзалтыг нээж Монгол Улсын Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил, Улсын Их Хурлын гишүүн Б.Энх-Амгалан, Оросын Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К Азизов, Новосибирск хотын дарга А.Е Локоть нар үг хэлэв.
Нэгдсэн хуралдаанаар: “Хоёр талын хамтын ажиллагааны өнөөгийн байдал болон хамтын ажиллагааны хөгжлийн чиглэлүүд” сэдвээр,
Салбар хуралдаанаар: “Монгол, Оросын худалдаа-эдийн засаг, хил орчим, бүс нутгийн хамтын ажиллагаа” сэдвээр,
Дугуй ширээний уулзалт: “Боловсрол, шинжлэх ухаан, соёл, спортын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх арга замууд”, “Аж үйлдвэр болон барилгын салбарын хамтын ажиллагааны хөгжлийн чиг хандлагууд”, “Хөдөө аж ахуй, газар тариалангийн салбарын хамтын ажиллагаа” сэдвүүдээр холбогдох хүмүүс илтгэл тавьлаа.